2012-09-01
Дархадын бөөд хараалгасан самуун бүсгүйн долоон сүвнээс нь цус алдаж үхжээ














Эр хүнийг яагаад банзал, завхай гэж нэрлэдэггүйг та мэдэх үү? Уг язгуураараа эр хүйстэн хэдий чинээ хүчирхэг байх тусмаа төдийн чинээ олон эм сүвтнийг хураан гишгэлдэг байгалийн хуультай.
Гэтэл энэ цагт уг хууль эсрэгээрээ үйлчлэн эрчүүдийг чихрийн цаас шигээ сольдог хормой нь дэндүү сул хүүхнүүд цадигаа алдаж дуусчээ.  Гэвч нүгэл нүдээрээ гэгчээр энэ дэлхийд эс юмаа гэхэд нөгөө ертөнцөд нүглийн тооцоо хийхээр Эрлэг номуун хаан хүлээж байдаг гэдэг. Тэгвэл эрлэгт очихоос нь өмнө нэгэн самуун эмэгтэй хэрхэн гэсгээдсэн тухай аймшигт явдлыг бичиглэе.
Түүний нэрийг Тунгалаг гэдэг байлаа. Эцэг, эхээс заяасан нэр нь олон оны туршид хувьсан өөрчлөгдсөөр “Пянз” гэдэг  хочтойгоор нөгөө ертөнцөд очсон юм.  Ингээд хэрэг явдлын тухай бүр эхнээс нь өгүүлье.
Тунгалаг дунд сургуульд байхдаа амьсгалахад хиртэм хөөрхөн цагаан охин байлаа. Сурлага хүмүүжил бүх юм нь  Окей. Гэвч долдугаар ангид ордог жил ээж нь  “хар” Содвоо гэгчтэй ханилснаар хамаг хэргийн үүд нээгджээ. “Хар” Содвоо нь орон шоронгоор олон жил явсаны дараагаар их л аж ахуйч хүн болжээ. Социализмын үед хориотой байсан наймааг тэр авч ирэн адуу малаар арилжина. Идэшний үеэр хот явж бараа таваар олж ирнэ. Ингэснээр чамгүй хөрөнгө зоорь цуглуулж амжжээ. Түүнд хөрөнгө хогшлыг нь гамтайхан зарцуулчих чамбай авгай хэрэгтэй байлаа. Ингээд дөрвөн өнчин хүүхдээ өөрийнхөө цалингаар эвтэйхэн шиг аваад явчихаж байгаа Долгормаа авгай л таалагдсан байна. Чингээд өмнө хойно нь гүйсээр өөрийн болгож дөнгөв.
Хоёр талаас нийлсэн шинэ гэр бүл маш найрсаг, эвлэг хангалуун болсон нь хүмүүсийн атаархлыг төрүүлдэг байв. “Хар” Содвоо архи уухаараа л болдоггүй болохоос бус бусдаараа гэмгүй нэгэн гэж үнэлэгдэх боллоо.  Нэгэн жил өнгөрөхөд “Цагаан” Тунгаа бие хаа нь өсгөлүүн болж  8-р ангидаа л хүүхэн шинж бүрдээд иржээ. Энэ үед л улаан махны хэргээр  аавын хаалга татчихдаг зуршилтай Содвоогийн юм хөдөлж орхисон гэдэг. Үеийнх нь банди нар Тунгалаг руу хошууран ташраараа нурж байсан цаг. Тэгээд ч цагаан Тунгаа гэж нэрлэх болсон аж. Банди нар дагавар охиныг нь эргүүдэж байгааг мэдэрсэн Содвоо уурсан харамлах нь бух шиг л харагдана.
Эцэст нь  нүгэлт эр дагавар охиндоо сэтгэл алдарчихжээ.  Түүнийг харахаараа зүрх нь цохилоод болдоггүй бор нь өндийчихнө. Үнэндээ түүнийг шорон  л айлгаж охинд нь халдахаас аварч байв. Нэгэнтээ сонин хувь тохиов.  Аймгийн төвөөс зайдуухан сүү тараг авахаар мотоцикльтой явах болоход нь гэнэн томоогүй Тунгалаг охин
-Ах аа Би хамт явах уу? Гээд хэлчихжээ. Муу юм болно гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн Содвоо
-Яах юм гэж цааргалсан ч охин хойгуур нь сундалчихсан байлаа. Ингээд давхижээ. Бүсэлхийгээр нь зуурах охины гар цээж биеийг нь зарсхийлгэхэд мань эр аймгийн төвөөс гарангуутаа эзгүй газар руу давхижээ. Зогсонгуутаа охиныг бариад авахад аюулыг зөнгөөрөө мэдэрсэн охин орилов. Гэвч
-Чамайг орилвол ална шүү гэж түрийнээсээ хутга гарган харуулахад охин чимээгүй болжээ. Ингээд охиныг хүчиндлээ. Тэр босохдоо
-Хүнд хэлбэл ээж, дүү нарыг чинь алчихна шүү. Би чамайг дахиад ингэнэ. Хүнд хэлэхгүй бол би чамд гоё хувцас авч өгнө гэж мунхаглажээ. Тунгалаг охин юм юмаа бодоод энэ тухай ам ангайхаас айжээ. Харин “хар” Содвоо охиныг хувцас хунар мөнгө  төгрөгөөр  булж  эхлэв. Шорон санаатай юм болохоороо анхаарал татахгүйн тулд эхнэр болон бусад дагавар хүүхдүүдээ ч эрхлүүлэх болжээ.  Гэвч Тунгалагийг сав л хийвэл ийш тийшээ дагуулан явж эзэмдэнэ. Азаар жирэмслээгүй нь нүгэлт эрийн хэргийг илчлэхгүй байлаа. 9-р ангид орсон жил нь биеийн тамирын багш Ганболд гэгч биерхүү эр Тунгалагийг шохоорхон сагсны секцэнд хүчээр шахам оруулав. Олигтой тоглодоггүй түүнийг  улсын аварга шалгаруулах тэмцээнд авч явлаа. Үүний цаад учрыг Содвоо л ганцаархнаа мэдэж байлаа. Түүнийг дэмий мунхаглаж
-Энэний спорт хөөдөг гэж юм байдаг юм. Сургуулиас гаргаад оёдолчин болвол таарна гэж дүвчигнэхэд эхнэр нь
-Иш Содвоо минь чи бид хоёр мэдэхгүй л болохоос биш хот явна гэдэг чинь том юм шүү дээр гэж ятгахад мань эр бууж өгчээ. Тэрбээр Тунгалагт 300 төгрөг өгөөд
-За чиний тамирчин болох ч яахав. Тэр биеийн тамирын багшаасаа болгоомжлоорой. Цаадах чинь чамайг  тэгэх гэж шүлэнгэтэж байгаа юм гэж аминчлан захьсан нь ч бүр гай болжээ. Ганболд багш өөрт нь санаархаж байгаа гэж сонссон Тунгалагийн зүрх догдлоод явчихжээ. Учир нь  Ганболдын өндөр чилгэр бие, өтгөн хөмсөг, инээвхийлсэн цайвар царай зэрэг нь түүнд таалагддаг байлаа. Хотод ирээд тэмцээн болоход  Тунгалаг хувцас барьж суусаар дуусгалаа. Зочид буудалд байрлаж байсан хүүхдүүд тэмцээний дараа төрөл садангийнхаа айлуудад очиж хонох гээд явахад нь Ганболд багш Тунгалагийг зориуд авч үлджээ.  Багш нь яах гэж авч үлдсэнийг ч Тунгалаг гадарлаж байв.  Чингэж багштайгаа учир ургуулав.  Багш нь түүнээс
-Чи хэнтэй анх хавьтсан юм? гэж асуухад тэр хариулсангүй. Ингэж хойт эцэг, багш, ангийнхаа гайгүй гэгдсэн хөвгүүдтэй ээлжлэн  хавьтсаар Тунгалаг сурамгай нэгэн, бас шунал тачаалдаа автсан нэгэн болж хувирчээ. 10-р ангиа төгсөөд их дээд сургуульд орж чадаагүй ч хүнсний технологийн техникумд орно гэж зүтгэсээр Улаанбаатарыг зорьжээ. Хотод ирээд жил орчим болоход Тунгалаг залуусын анхаарлыг татаж эхэллээ. Оюутны байрных нь үүдэн дээр залуус хоорондоо зодолдон цус нөжтэйгээ хутгалдаж байхад Тунгалаг тас тас хөхөрч суудаг байлаа. Тэр үед  CD гэж байсангүй. Тунгалаг хагас  сайны орой болгон оюутны байранд бүжиг явуулахаар эвхдэг пянз тэврэн ирнэ. Үүнээсээ ч  болсон уу, аль эсвэл сексдэхдээ бөгсөө пянз шиг эргүүдэг байснаас ч тэр үү “Пянз” Тунгаа гэдэг болжээ.  Тэрээр 2-р дамжаандаа Цог нэмэх гэдэг 40гарсан, хувьдаа Лада машинтай эртэй ханилан суув. Сайхь Цогнэмэх нь нэгэн байгууллагад аж  ахуйн даргаар ажилладаг сүйхээтэй эр байжээ.
Хүүхдээ төрүүлсэн жил буюу 1988 оны хавар нөхөр нь  улсын өмч шамшигдуулсан хэргээр 10 жилийн хорих ялтайгаар шоронгийн хаалга татлаа. Цогнэмэхийн бүх өмч хөрөнгийг хураасан учраас Тунгалаг бяцхан үрээ тэврээд  л гудамжинд гарав. Тэрээр ил задгай  явалдаж байсан эрсээсээ замын зардал олж аваад гэрээдээ зорьжээ. Хойд эцэг Содвоо нь хачин их баярлаж байлаа. Нэгэн шөнө тэр хоёр сэмхэн загас наадуулжээ. Үүрээр босохдоо Тунгалаг
-Чи намайг бага балчир байхад минь бузарлаагүй бол би ингэж явахгүй байсан. Өдийд би гадаадын  аль нэг их сургуульд сурч байсан байх Одоо чи миний хүүхдийг өсгөж өг гэхэд нь Содвоо уйлагнаж
-За за хайрт минь гэж мунхаглажээ.
Харин Содвоо хэлсэндээ хүрч хүүг нь өөрийн үр шиг үзэх болсон гэдэг. Тунгалаг ч хэдхэн хоноод буцлаа. Тээврийн жолоочийн кабинд суусан Тунгалаг түүнийхээ толгойг эргүүлэн сексийн эрдмээрээр урхидсаар хот орон хуурай дүү нь болон жүжиглэж гэрт нь байрлах болжээ. Чингээд тун удалгүй нэгэн эрийг эхнэрээс нь салгаж суусан аж. Гэлээ гээд хар балчраасаа сурсан садар амьдралаа өөрчилж чадсангүй. Нөхрийнхөө найзуудтай хүртэл зүгээр байхгүй заваараад байхаар нь гэр бүлийн хүн нь яаж ч тэсвэрлэхэв дээ. Дахиад л саллаа. Ингэж 1990 онтойгоо золгосноор “пянз” Тунгаагийн хувьд нар нь гийжээ.  Тэрээр Улаанбаатар зочид буудлын өмнүүр эргэлдэж эхэлсэн байна. Энэ маягаар хоёр жил орчим биеэ үнэлээд хэдэн охин дагуулан өмнөд хөршөөр дамжин Москвад очжээ. Тэндээ энэ ажлаараа дагнаж байгаад гурван жилийн дараа Монголд эргэж иржээ. Тэр амьдралаа бодож аяга цайгаа хуваагаад уучих хүн хэрэгтэй байтал бөгсний дон нь  хөдөлсөн “Пянз” Тунгаа залуухан хархүүтэй ханилж амьдын жаргал эдлэхээр мунхагласан нь өөрт нь гай болсон юм. Тэрээр Арслантай гүүрний ойролцоох нэгэн бааранд ганцаархнаа сууж буй  биерхүү пацааныг харчихаад дэргэд нь очиж
-Уучлаарай. Энд суучихвал болох уу? Гэхэд нь  залуу яавал ч яаг гэсэн маягтай толгой дохьжээ. Өндөр чилгэр биетэй сайхь залуугийн нас яав ч хориос хэтрээгүй гэж бодоод  сээтэн хаялаа. Хэдий дөч дөхсөн нь Тунгаа царайлаг хэвээрээ байсан учраас залуугийн нүд нь сэргээд ирэв.
-Хоёулаа пиво уух уу?
-Даанч мөнгө алга
-Ийм сайхан залууд мөнгө байхгүй гэж үү?
-Би оюутан юм л даа
-Өө тэгвэл аргагүй. Ирээдүйн боловсон хүчинд пиво авч өгч болох уу? Гэхэд оюутан хархүү дуугарсангүй. Ингээд л пиводжээ.
-Охид харчихаад хөгшин хүүхэнтэй сууж байна гэж шоолох юм биш биз дээ гэхэд нь
-Тэдэнд ямар хамаатай юм гэж овоо дуугарахчаан аядлаа.
Өөрийгөө Баярмандах гэж танилцуулсан оюутан юм үзээгүй шахам шал ногооноороо байлаа. Гэвч бас чиг гоё ганган  Тунгалагт татагдаж байгаа нь мэдрэгдэж байв.  Шөнө дөл болсон хойно эр хүн гэсэндээ Тунгалагийг 11-р хороололд байдаг байранд нь хүргэж өгчээ. Орц руугаа орохдоо Тунгалаг
-Би чамд санаа зовоод байна. Чамайг томоотой байвал гэртээ хонуулчихмаар байна гэж маяглахад нь Баярмандах
-Би томоотой гэж хэлсэн аж. Ингээд л гэрт нь орлоо. Гял цал оргисон айлд ороод эвгүйрхсэн Баярмандах
-Танайхан хаачсан юм? гэж асуулаа.
-Манайхан , би ганцаараа шүү дээ гэж санаа алдсанаа
-Ганц бие эмэгтэйг элэг барих гэсэн хүн олон байх юм гэж зовлон жаргал ярьж ганц шил юм гарган хувааж хүртжээ. Хүүхнийг зовлон ярьж уйлахад Баярмандах аргадаж байлаа. Цав цагаан царайтай гоё эгчийг хараад үнэн голоосоо сэтгэл алдарсан Баярмандах яаж аргадахаа мэдэхгүй бөнжигнөж байв. Тунгалаг ч эрчүүдэд тоглуулж байсан хэмээн уйлагнахад нь Баярмандах үл таних ах нарыг загнаж байлаа. Тэгснээ Тунгалаг
-Чам шиг залуу надтай учирсан болоосой гэхэд нь Баярмандах ихэд зориглон
-Би тэгвэл байж л байна ш дээ гэжээ.
-Нээрээ юу хэмээн бүсгүй тэвэрч авахад залуу эр зөөлөн  буйдан дээр даран унах нь тэр. Олигтойхон юм үзээгүй залууд Монголд боловсорч, Хятадад мэргэжил дээшлүүлэн, Макаод төгс хэлбэрээ олсон бүсгүйн галзуу секс сайхан санагдсан нь  ойлгомжтой байх. Залууг уухичин хөдлөж байхад нь
-Чи ч гэсэн ингээд л орхиод явчихна шүү дээ гэхэд нь
-Би чамд хайртай. Суумаар байна гэж хэлээд орь дуу тавин таргаа цацав. Ингэж  нас зөрүү гэр бүл үүслээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат дархад залууг нөхрөө болгосон ч “пянз” Тунгаа засарсангүй. Олонтаа сүүлрээд баригдсан болохоор нь залуухан нөхөр нь хөх няц болтол нь дэлсэж орхив. Уурссан Тунгалаг ч тэр дорхноо явалддаг байсан мөрдөн байцаагчдаа мэдэгдэн хөөрхий залууг Ганц худагт хориулж орхисон юм байж. Түүнийг Ганцад орсныг сонссон ангийнх нь нөхөд Хөвсгөлд байдаг эцэгт нь дуулгаснаар энэ хэрэг дуусгавар болсон юм.  Хүүгээ завхай явдалтай хөгшин хүүхэнтэй ханилан орон шоронд орсныг дуулсан өвгөн дорхноо онгоцоор нисээд ирэх нь тэр.  Хамгийн аймшигтай нь Баярмандахын эцэг нь ус нутагтаа алдартай есөн үеийн харын бөө байх нь тэр. Өвгөн ч сайхь эмэгтэйг ямар хүн болохыг нь гадарлаад бөөлсөөр ухаан алдаж унасан гэдэг. Энэ үед  Тунгалаг эмнэлэгт хүргэгдэж байжээ. Ямар ч шалтгаангүйгээр чих, хамар, ам болон нийт долоон сүвээр нь цус садрахад амь тавьж буй “пянз” Тунгаа
-Цагаан сахалтай өвгөн. Миний буруу гэх зэрэг  холбоогүй  үгс шивнэсэн гэдэг. Ингэж хормой султай бүсгүй зайрангийн хүүг оролдсоныхоо шанг дэндүү чанга хүртсэн гэдэг.

Бичсэн: Ирмүүн | цаг: 13:59 | Үзэл бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


bolj
odoo er n uchirtai amidrah orshih tsag bolsoon hvmvvs mini nvgel nvdeeree gedeg shvvdee hvchtei saihan udgan zairduud olon olon toroh boltugai
Бичсэн: tuyalan цаг: 09:11, 2012-10-31 | Холбоос | |


OMG!!!
Ийм садар юмнууд үхэж байвал таарна. Хүний амьдралд гай болж байснаас. Донтсон донтон. Одоо бас хаа нэгтээ байгаадаа. Эр ч эм ч холуур яваарай залуусаа
Бичсэн: догь (зочин) цаг: 12:59, 2012-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)