2012-08-19
БИ ЧАМАЙГ МАШ ИХЭЭР ХҮСЭЖ БАЙНА

Анх би чамтай 16 насандаа учирсан.

Жаахан хүүхэд л байж дээ

Чамайг сонжсон. Аажим дурласан, надад таалагдсан

Харин чи даанч банзал, уучлаарай

Гэхдээ одоо хүртэл би чамайг мартаж чадахгүй байна

Би эхнэр хүүхэдтэи болсон

Эхнэрээсээ чамайг нуусан боловч баригдсан

Эхнэр маань жаахан зэмлэсэн

Хүүхдэдээ бүү харагд гэсэн, намайг ойлгосон

Бурханы авралаар чи бид 2-ыг зөвшөөрсөн

Яг одоо чамайг би хүсэж байна.

Нэг удаа би чамайг хаяж үзсээн, уучлаарай

Даанч мартаж чадахгүй юм билээ

Яах гэж чамтай учирав даа гэж харамссан

Гэхдээ эргээд л соронз мэт татагдан

Чи бид 2 нийлсэн, би маш ихээр хүссэн байсан

Чамайг би норгосон. Сайхан болж байсан

Одоо бас дахиад л чамайг маш ихээр хүсэж байна

Хэн нэг нь надад миний энэ хүслийг дарж өгөөч

Надад ганцхаан тамхи асаагаад л өгчих...

Бид 2 ингэж л жаргадаг юм...


Бичсэн: Ирмүүн | цаг: 14:30 | Зүрхний анир
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


хаа хүртэл даварсийм... ярзайтал инээх
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 09:05, 2012-08-30 | Холбоос | |


хэхэ... дараа нь бр даварсан шд
Бичсэн: Ирмүүн цаг: 23:55, 2012-08-23 | Холбоос | |


юун залуу байхдаа учирсийм этр... хэлээ гаргах

Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 10:29, 2012-08-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)