2012-08-24
ЭЭЖЭЭ

Саяхан би хотын төвөөр алхаж яваад нэг юмыг анзаарлаа. Удахгүй хүүхдийн баяр болох байсан ч хүүхдүүд нэг л гунигтай харагдана. Яагаад гэдгийг нь мэдээгүй их л удаан алхсан юм. Гэтэл автобусны хамгийн арын суудал дээр сууж байтал аав, хүү 2 ярьж байхыг санамсаргүй сонслоо. Хүү аавдаа Ааваа маргааш чинь хүүхдийн баяр юм байна. Та надтай парк орно биздээ?” гэж асуухад нь аав нь Өө халаг гэж маргааш чинь баяр билүү? Аав нь маргааш ажилтай шүү дээ миний хүү гэхэд хүү нүдэндээ нууцхан нулимстай урагш харан дуугүй суулаа. Хэсэг хугацаанд ямар ч дуу гаргалгүй суутал хүү Аав тэгвэл би үсээ засуулж гоё болмоор байна гэж хэлэхэд аав нь өмднийхоо халаасанд байсан хэдэн төгрөгөө өгөөд За миний хүү үсчин ороод үсээ гоё болгочихоод үлдсэн мөнгөөр нь маргааш найзуудтайгаа гадуур явж тогло гэв. Энэ үг нь хүүг тийм ч баяртай болгоогүй ч нулимстай нүд нь инээмсэглэн байх нь тэр. Хэдэн буудал өнгөрөхөд аав хүү 2 инээдтэй зүйлүүд ярьсаар л ... Хүү яг ийм л байхыг насан туршдаа хүлээсэн мэт хамгын гоёоороо аавынхаа нүдрүү харан инээмсэглээд ажил хийгээд гарынх нь арьс үрчийж хатсан аавынхаа алгыг 2 гараараа хамгын чангаараа атгаад Ааваа би танд хайртай хэмээн автобусны бүх хүнд сонсогдохоор орилов. Аав тэр үед нэг л зовиуртай харагдана. Би яагаад хүү нь ингэж хэлж байхад баярлахгүй байгаа юм бол гэж бодлогоширон суутал  Аав нь ч гэсэн хүүдээ хайртай миний хүү гэж чичирсэн баргил хоолойгоороо хүүгийнхээ чихэнд шивнэв. Миний сэтгэл их л догдолчихсон мэт аав, хүү 2ыг чих тавин сонсон суулаа. Аав хүү 2ын инээд эргээд л автобус дүүрэн цангинасаар... Гэтэл аавын амнаас Аав хүү 2т одоо ээж хайх даалгавар үлдсэн шүү дээ гэсэн сэтгэл өвтгөм үг гарав. Яг тэр үед би аавыг яагаад тэгж хэлэхэд зовиурласанг нь ойлгосон юм. Хүүд ээжийн хайрыг мэдрүүлж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутган дуугүй сууж байсан нь тэр байсан юм байна лээ... Ийнхүү миний буух буудал болж аав хүү 2ын хажуунаас холдох болов. Буухаасаа өмнө хүүгийн тэр ариухан гэнэн цайлган сэтгэлийн гүнээс гарах инээмсэглэлийг сүүлийн удаа харан сэтгэлээ тайвшруулаад буув. Буусан хойноо бүхэл өдөржин энэ тухай бодож явлаа. Яагаад ээж нь хүүгээ орхиод явсан юм бол?  гэсэн асуулт 2 тархийг минь шаналгаж байлаа. Орой болж гэрийн зүг гэлдэрч явтал автобусанд ахиад л нэгэн аав хүү 2 явж байхтай тааралдав. Гэхдээ энэ удаад хүү ээжтэй байсан юм. Тэр 2ын ярианаас сонстол ээж нь гадаадад ажиллаж байгаа юм шиг санагдав. Бас л хүү аавтайгаа хүүхдийн баярыг өнгөрөөх нь гэж бодон зогслоо. Яг энэ үед өглөөний өөртөө тавьсан асуултынхаа хариултыг олох шиг болов. Хүүхдүүд орчин үед эхийн хайраар дутаж байгаа нь тэдний нүд гунигаар дүүрэн харагдах болсон шалтгаан нь байх гэсэн хариуг оллоо. Ийнхүү миний нэг өдөр нэг л бодлоор дүүрэн өнгөрсөн юм...
Бичсэн: Ирмүүн | цаг: 15:21 | Үзэл бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)