Зүгээр л би унтах дуртай болчихлоо
Зүүдэндээ чамтай учрах болохоор
Зүгээр л би нүдээ анидаг болчихлоо
Зүрх сэтгэл минь чамайг харуулдаг болохоор
Алс хол байгаа амраг минь чи
Аян замаа хэзээ дуусган ирэх вэ?
Атгахан зүрхийг эзэмдсэн хонгор минь чи
Айлчлан ирж хэзээ зүрхийг минь догдлуулах вэ?
Өдөр шөнө ялгаагүй унтаж
Өр зүрхээ тайвшруулах юм
Өөрийн эрхгүй чамайг санаад
Өнчин сэтгэл минь шаналах юм
Эргэн иртэл чинь хүлээж
Эгшигт дуугаа хөглөн сууж
Эргэх дэлхийг зогстол бодлогоширч
Энэ биеэ чиний төлөө хүлээлгэе
Жил сар өдөр бүр нэг л удаан
Жирийн үеэс хэтэрхий удаан
Жингэнэн цохилох цаг нь ч удаан
Жирийн мөртлөө энэ амьдрал минь удаан
Удах тусам санасандаа шаналж
Удах тусам санаагаа эзэмдүүлж
Удах тусам сэтгэлээ захирхаа больж
Удах тусам энэ зүрх минь чамайг нэхнэ...
Амьдрал гэдэг хүлээлт юм бол
Амьдрал гэдэг зүрхний тайз юм бол
Агшин тутамд чамайг л хүлээнээ Би Чамд Хайртай...
Атгахан зүрхийг эзэмдсэн хонгор минь чи
Айлчлан ирж хэзээ зүрхийг минь догдлуулах вэ?
Өдөр шөнө ялгаагүй унтаж
Өр зүрхээ тайвшруулах юм
Өөрийн эрхгүй чамайг санаад
Өнчин сэтгэл минь шаналах юм
Эргэн иртэл чинь хүлээж
Эгшигт дуугаа хөглөн сууж
Эргэх дэлхийг зогстол бодлогоширч
Энэ биеэ чиний төлөө хүлээлгэе
Жил сар өдөр бүр нэг л удаан
Жирийн үеэс хэтэрхий удаан
Жингэнэн цохилох цаг нь ч удаан
Жирийн мөртлөө энэ амьдрал минь удаан
Удах тусам санасандаа шаналж
Удах тусам санаагаа эзэмдүүлж
Удах тусам сэтгэлээ захирхаа больж
Удах тусам энэ зүрх минь чамайг нэхнэ...
Амьдрал гэдэг хүлээлт юм бол
Амьдрал гэдэг зүрхний тайз юм бол
Агшин тутамд чамайг л хүлээнээ Би Чамд Хайртай...