Өдөр өдрөөр өөрт чинь уусаад
Өөрийгөө сүүлд нь чамаар төсөөлдөг болжээ
Өвөрт чинь эрхлэн үүрээр сэрэхэд
Үүрдийн үнсэлтээр уруулыг минь озно
Чи байхгүй бол
Сэтгэл эзгүйрээд
Хорвоо хоосон
Чимээгүй нулимс
Хацар эсгээд
Зүрхэнд дусална
Чамтай л байхад
Сар сараар
Шунаж дурлаад
Салж чадахгүй
Амьдрал төсөөлнө
Чамд хайртай
Чиний жаахан амраг
Томоогүй өөрийнхөөрөө
Бүхнийг шийднэ