МАРГАЛДАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ
МИНИЙ ЗҮҮД Ч АРИУН
ЭРТ ЭДҮГЭЭ ЭРИН ЗУУНААР ДАМЖИГДАХ
ЭНХРИЙ ҮРСИЙН МИНЬ ЦУС Ч АРИУН
САНДРАЛДАХ УЧИРГҮЙ ЭЭ
СҮҮДЭР МИНЬ Ч ЦЭВЭР
ХАГАРАЛДАЖ БОЛОМГҮЙ ХАМАГ УЛСЫН МИНЬ
ХАТАН ДОМГИЙН ЁС Ч ЦЭВЭР
ХАРЬ ОРНЫ ЭРИЙН ХУГАРХАЙД
ХАНЦУЙ ШАМЛААГҮЙ БИ МОНГОЛЫН ХЭЛТЭРХИЙ
ТАХИМДАГ ЦЭЭЖЭЭ ТАЛ ШИГ ДЭЛГЭЭГҮЙ
ТАНХИЛ ЦЭЦЭГ ШИГ БИ МОНГОЛ БҮСГҮЙ
ТАНХИЛ ЦЭЦЭГ ШИГ ЭНЭ Л БИЕНЭЭС
ТАЛ ШИГ УУДАМ СЭТГЭЛ ТАСАРНА
БҮҮВЭЙБААТАРЫН ОРЫГ ЗАЛГАМЖЛАХ
БӨӨРӨНДӨӨ ТОЛБОТОЙ ХҮҮ ТӨРҮҮЛНЭ
БҮЛЭЭН ЦУСНЫХАА УДМЫГ САНАГАЛЗАЖ
БҮСТЭЙ АРДЫНХАА БААТАРЫГ НЭМНЭ
ЭНЭ Л ХООЛОЙГООР ЭХ ОРОН МИНЬ БҮҮВЭЙЛЭГДЭЖ
ЭНЭ Л ХҮЙГЭЭР ЭЗЭНТ ГҮРЭН МИНЬ ТОГТНОДОГ БОЛОХООР
ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ХОРВООГИЙН ЖАМААР
ЭГНЭГТ АРИУН ТАНГАРАГ ЁСООР
ЭМЭГТЭЙ ЧАМААС ЭХ ОРОН ЧИНЬ ХАМААРНА