2012-08-17
ҮЕР АЙМАР ТЭ...

Олимп Лондон 2012 Боксын төрөлд медалийн төлөөх зодоонд манай тамирчин Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчөө 3 онооны илүүтэйгээр зодож хожсонд сэтгэл хөдлөж үүрийн 6.00 н цагт би гэдэг хүн хулжлаа. 06.00-06.30 хооронд манай энд аймшигтай үер буучихлаа. Шүршүүрийн өрөөнд ус алдаж гэж бодоод харсан чинь ус нь хальчихсан нээх тийм зэвтэй юм шиг хар хүрэн саарал ус маш хурдтай хаанаасаа юм садран оргилж буа харагдана. Эргээд өрөө рүүгээ харсан чинь нүд ирмэхийн зуур хана таазны заагаар даралттай ус шүршиж буй мэт яг задрахад бэлэн болжээ. Ямар хурдан юм бэ НОВШ гэж гээд үүдний хаалгаа онгойлгон харсан чинь хашааны гадаах бүх л юм урсаж байна ҮЕР ҮЕР... ОМГ ЦУНАМИ гээд л миний утас хаана байна хурдлаарай гэнээ би... Яавч эрүүл хүн бишээ. Гэхдээ байна шдээ спиртны төрөл хэрэглээгүй шүү. Хамгийн тэнэг нь  УТАС УТАС байхдаа яахав дэ. Хаанаас ч юм хүмүүс шаагилдаад аливаа газрын өндөр рүү л тэмүүлэх юм. Чарлалдаад л орилдоод л юм үзээгүй юм шиг. Тэрүүхэндээ миний Хилэнцийн ордны зан илэрсэн бололтой хүүхдэд тусалчих санаатай ийш тийш бас хүүхэд үерт урсах вий гээд хайгаад байгаа бололтой. ЛАГ БААТАРЛАГ зан гаргаад зүгээр...  Азаар хүүхдүүд харагдсангүй. Харин газар харагдахгүй нүргэлсэн хар ус, хүчтэй урсаж, давалгаалаад л аймшигтай бас гайхалтай ... Удбай, дугуй машин эдр бол хүүхдийн тоглоомууд  шиг эргэлдээд өнхөрөөд хөвчихсөн. Яг 4D кино үзэж байгаам шиг ГОЁ ч юм шиг санагдсан. Би мангараа... Тэгээд нэг шон руу авирсан уу яасан, нэг юм зуураад авсан чинь АНДЭ ЧОНГЭ ИСО!!! ЖОШИМ ХЭ!!! гэдэг байгаа нэг Солонгос өвгөн чинь МОНГОЛООР яриад байх юм ХӨӨЕ БОЛОХГҮЙ МИНИЙ ХҮҮ... БОЛГООМЖТОЙ гэнэ үү... ХМ зүүд гэж ийм л балай 30хан минутын дотор самарчихаж байгаам да. Нэг найз маань ТИТАНИК үзээд  гэхээр нь зүүдэндээ хольж хутгасан ум шиг байгаам. Эргэж унтаад бас даварцан 2-р анги 2-р анги гээд унтсан боловч ҮРГЭЛЖЛЭЭГҮЙ ... дараа элий балай зүүдээ бичнэ гэж бодожууга... Дашрамд дурдахад миний ард түмэн гол ус, гэнэтийн борооны үерээс үргэлж болгоомжилж яваарай.
Бичсэн: Ирмүүн | цаг: 22:18 | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)