2012-08-17
АСГАРАХ БОРООН УРСАХ ҮГС
29973.jpg

Хайр сэтгэл холдохоороо улам үгүйлэгдэж
Харц нүүр буруулахаараа улам харуулдаж
Ирэхгүй ээ гээд явсан зүг чинь харанхуйлж
Инээд чинь миний зүрхэнд л гэрэлтэж байна
 Үүрд, үүрд хамт гэчихээд
 Үнэнч, үргэкж хамт гэчихээд
 Чи намайг хайрлахаа больчихож байгаа юмуу
 Чи ингээд л дуусгаж болж байгаа юмуу
Чамд өгсөн хайр минь бэтгэрэн ганцаардаж
Чамаас авсан хайрыг чинь дурсан санагалзаж
Уучлаарай гээд орхисон гудамжинд бороо шаагиж
Уруул дээр анх үнссэн үдэш л тайтгаруулж байна
 Насан туршдаа хамт гэчихээд
 Надаас хэзээ ч явахгүй ээ гэчихээд
 Хамт байсан мөч бүхэн үнэ цэнэгүй юмуу
 Хөтлөлцөөд алхсан бүхэн минь зүүд байсан юмуу


Бичсэн: Ирмүүн | цаг: 19:59 | Зүрхний анир
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)