2012-9-8
"Эрхэст Тэнгэр" студийн шинэ уран бүтээл '' ҮҮЛЭН СОЛОНГО''

Гол дүрүүдэд
Үүлэн-Солонго
Мөнгөн-Солонго
Алтан-Наран
Тулга

- Тулгаа, Тулгаа хөөе Тулгаа яагаад нэрэндээ дасахгүй байнаа чи айн... (бичиж байсан бүтэлгүй хайрын захиагаа хойноос нь базаж шидэв)
- Тулгаа би дасахгүй юм байнаа. Бодоод байсан чинь шаал тэнэг тохиролцоо байна шдээ.
- Өө чи, ярьсандаа бай лдаа. Тэгвэл экселээ унаад л яваад байж дээ ХАХАХА
- (санаа алдаад) За яадым.! Өнөөдөр бороо орж байна да. Эрх биш экселд суухгүй хаачдым
- ХАХАХАХА Үүлээ АМЖИЛТ!!!
-м... (гарч одов)
--------------------------------------------------
- Сайн уу,
- Сайн
- Явах уу
- Явнаа, суугаач
- Аан за ашгүй дээ (утас дуугарна) Байна уу, айн... Нараа найз нь таксигаа бариад яаг хөдлөх гэж байна. Аан за ок, Ок хурдлаарай за!
- Уучлаарай, жаахан хүлээж болох уу. Найз маань хамт явая гээд..
- Аан за, хүлээж байяа... Өөрөө энд сурдаг юм уу
- Тиймээ,
- Аан... Юу,.. аан за за хэхэ (яриа өдөх гэснээ бантаад голын толио оролдоно) Их усан бороо байна шүү
--------------------------------------------------
             3р хэсэг
- Байна хүлээж л байна шдээ. Тиймээ би дотор нь сууж байна.
Өө... чи одоо юун маягтай юм бэ. Юугаар ч явсан ялгаа юу байдым бэ... За за буулаа
- Уучлаарай, өөр унаагаар явахаар болчихлоо. Ёстой уучлаарай
- За зүгээр дээ, Өө баруун талаар нь буухгүй бол бариул нь...
- Аан, тийм байна. Баярлалаа Баяртай (инээмсэглэн буув)
--------------------------------------------------
(Үүлээ хаалга хүчтэй түлхэн орж ирээд ширээ рүү нүдний шилээ уцаартай шидээд)
Новш юмаа. Энэ эксел машин биш юмуу. Чиний хэлдэг үнэн юмаа. Усны тэрэгээ хаяж машин аваач гэдэг. ХМ...
- ХАХАХА... Бас гологдцон уу ХҮХҮХҮХҮ
- За дугай бай, битгий хүн шоолоод бай. Экселээр Алтан загас барьдаг л юм даа...
- ХАХАХАХА, Нээх тэнэгээ тэгээд л тэгдийм. Алтан загас ч барьвал шөнө Солонго татна биз ПОХАХАХААА
--------------------------------------------------
(Утас дугарна)
- Байна уу Андаа, Андаа хайртай шүүүүүү ИИИИИИИИИЙЙЙЙЙХАААААААА (Тулгаа юу ч ойлгож амжаагүй байтал утас тасрав)
Үүлээ өчигдөрийн сургуулийн гадаа Тулгаагийн sonota 5 уначихсан нилээд сэтгэл хөдлөлтэй хэн нэгэнг хүлээх мэт байж ядна. Харамсалтай тэр хэнийг ч хүлээгээгүй аятайхан царайлаг охин харуулдаж байсан нь тэр аж.
- Үүүүүүүүүү загас, Яааааа...  загас загас, Алтан загас минь дэгээндээ ороорой (гэж шуналтан 2 алгаа үрэн хавсран арзайн суутал машины цонхыг түг түг гэх тоншилтоор цочин харвал нэг өвгөн:
- Хүүхээ наад усны тэрэгээ замаас холдуулахгүй юу. Өвөө нь машинаа гаргаадахы (гэнээ . Еоооооо ямар муухай онгироо юм бэ гэж бодон хэгжүүрхэн толиндоо хойд тал руугаа харвал HAMMER жийп зогсож байлаа. Үүлээ бантсандаа худлаа инээмсэглэн машинаа асаатал нөгөө загас гээч нь дуудав:
- Хөөөөе хөөе, байж байгаарай явна биз дэ
- Тэгэлгүй яахав, суу суу (гээд өөрөө ороод ирсэн Алтан загасаа олзуурхан баясаад хөдлөв)
(Эксел, Сонота 5 огт өөр юмаа гэсэн тэнэг бодол орж ирэв)
--------------------------------------------------
Тулгаа Үүлээгийн үлдээсэн зурвасыг уншиж эгдүүцэн эксэлийнх нь түлхүүрийг аваад
- Энэ ёстой овоо гар юмаа. Ингэхэд би ямар л наймаа хийгээд байна даа (гээд санаа алдан зурвасыг ширээн дээр орхивол)
"Уучлаарай андаа. Өнөөдөр чиний машиныг аваад гарлаа. Хайртай шүү инээх" гэсэн байв.
Мөнгөнөө гудамжны таксфонд нилээд гайхшираа барсан байдалтай
- Сонин юмаа. Ямар гудамжны хулгайч нь суйлчихдаг байнаа. Яах аргагүй л би таксинаас авч буугаад... Тэгээд, тэгээд (гэж бодлогшрон өөрийнхөө дугаар руу дахин залгах энэ үед Тулгаа машинд сууж байгаа таарч утас дугарахыг анзаарна.
- Юу вэ.!? Манай Үүлээ чинь загас,загас гээд байсан чинь муу ч үгүй жараахай шүүрцэн юм биш үү (гээд шоолонгуй утсыг авлаа)
- Байна уу?
- Байна.! Хөөе чи! Утас өгөөч... Зэвүүн муу ХУЛГАЙЧ вэ!!! (гэтэл утасны цэнэг нь дуусаад унтрав)
- Паах ямар зэвүүн амьтан бэ!?
- Дуудлага аваад л ХУЛГАЙЧ болчихдог айн (гэж эгдүүцэзгээв)
Үүлээ Нараа 2 нилээд дотно танилцсан бололтой инээд алдацгаана)
- Хэхэ... Үүлээ гээд хадгалчихаа. Өө биш биш, Тулгаа гэсэн нь дээр юм байна.
- Худлаа мурих гээд байна уу, үгүй юу
- Үгүй, үгүй юу гэж дээ. Манай найзууд Тулгаа гэдгиймаа
- За тоглосымаа, юун ч туяхан гэнэхэн согоо юм бэ дэ. Зиак...
Ингээд чи миний дуудлагын жолооч боллоо шдэ
- Тэгэлгүй яахав Хатагтай, бүх юм ёсоор...
(Утаснууд нь зэрэг дугарав)
- Байна уу, Байна Нараа, ХУЛГАЙЧИЙГ барьчлаа!!!
- Байна уу, Байна Үүлээ ХУЛГАЙЧАА хөөш!!!
- Айн
-Айн
- Үүлээ бишээ, Тулгаа бага тойруу руу хурдан яваарай. Манай найз охин хулгайч барьчихаж
- Хөөх тийм үү, яасан мундаг юм бэ? Цагдаа байхнээ
- Юун цагдаа вэ., За алив хурдан яваа!!!
(Машин хаазаа нэмэн утаа манарган ухасхийж хөдлөв. "Хүүе ээ болгоомжтой!)
Тулгаа экселийг тачигнуулан асаагаад
- Ёоо ядаж байхад ийм тэнэг өдөр байх даа яахав дээ. Хүмүүс намайг хараад юу гэх болоо... Би өнөө орой Үүлээг алаяаа!
Соната 5 машин хурдалсаар Мөнгөнөөгийн ойролцоо ирэхэд
- Тулгаа зогсоорой. Манай найз энд байна
- Би цуг очих уу
- Зүгээрээ би өөрөө уулзаадахы юу ч гэсэн...
- Окей, би хүлээж байя. Тэр хулгайчаас нь болгоомжтой байгаарай.
- Ок

Тулгаа "НИК" ХХК-ны гадаа ирэхэд мундаг, чамин, тансаг машинууд өнгө алаглан зогсоно.
- Хөөх бүр сүртэй уулзалт, арга хэмжээ байсан юм байх даа. Ичиж үхмээр... Новш юмаа
Тулгааг албаны хүмүүс тосон авч экселийг нь гайхширан харав. Тулгаа эвгүй байдлаас гарахын тулд өөртөө итгэл төрүүлж хоолойгоо засаад, зангиагаа чангалаад буув

Нараа уулга алдан
Н: - Өө зөзө, та 2 нэгнээ таньдаг айн
Ү: - Үгүй ээ үгүй, зүс харсан юм байна. Нэгнээ танихгүй
М: - Өчигдөр, юу... Уучлаарай энэ нээх чухал сэдэв биш байнаа.
Тэр муу хулгайчийг барьмаар байна. Инээгээд "Байна уу" гээд тасалчихаж байгаам да
Н: - За... Манайхны нэг нь байлгүй дээ. Олдоноо за Мөнгөнөө
Ү: - Уг нь чи өчигдөр утсаа аваад буу...
Н: - Юу?!! Та 2 холбоотой юм уу
Ү: - Гүү гүү, юу...
М: - Аан чи таксины жолооч мөн үү
Н: - Энд юу болоод байнаа. Тулгаа чи яасан будлиантай залуу вэ? Би юу ч ойлгохоо байлаа
Ү: - Үгүй ээ, Нараа чи буруу...
М: - За за, одоо болноо. Би стресстээд хүн андуурсан биз. Та 2 битгий маргаад бай!!!
Н: - Бид 2...
Ү: - Бид 2...
М: - Ойлгомжтой!
--------------------------------------------------
Орой Тулгаа нилээд согтолттой, найган орж ирэн:
- Үүлээ новшоо, Чи ингэж хүн хайрладаг юм уу. Өнөөдөр би ачаар, чиний усны тэрэгээр бүх ажлаа "Ok" болгочихлоо. Харин өөрийнхөө нүүрээр анхны шинэ ажилдаа орлоо. Найз нь чамдаа хайртай шүү
гээд шалан дээр ойчоод "ТАС" үсрэв. Үүлээ юу болсныг нь үл ойлгон найзынхаа хувцсыг солин орон дээр нь хэвтүүлэв. Пиджакных нь дотор хармаан дахь дугтуйг анзаарч уншвал
"НИК" ХХК-ны хэлтэсийн ахлах менежер Х. Үүлэнсолонго гээд Тулгаагийн цээж зургийг тамгалсан байгаа нь жигтэйхэн зохицож харагдав.
Өглөө нь Үүлээ толь руу харчихсан
- Үүлээ чамдаа амжилт хүсье! Чи одоо л жарал мэдрэх нь. Би баяртай байна. Үүлээ би чамайг хаяагүй шүү. Миний сэтгэлд чи байсаар л байна. Хайртай шүү Үүлээ (гээд санаа алдаад) Сайн уу Тулгаа, чамтай би юм ярихгүй ээ. Чи угаасаа лаг залуу л даа (инээмсэглэтэл хажуунаас нь том дэр түс хийтэл нь цохив)
- Үүш мангараа., яагаад өөртэйгөө яриад балайраад байгаа юм бэ. Чамд тийм хэцүү байна уу?
- Үгүй ээ, Дасах гэж төвөгтэй юм. Өчигдөр баахан будилаад...
- За зүгээрээ, Би ч гэсэн дасаагүй байна. Гэхдээ чам шиг ингэхгүй шүү харин ч нэг ХАХАХАХА
- За битгий онгироод бай! Үүлээ найз нь болзоотой, дуудлагатай
ПОКА
- WOW!!! Тийм үү, Ооё амжилт Тулгаа!
(Үүлээ санд мэнд яаран хаалга саваад гарахад Тулгаа гэнэт нэг юм санаж)
- Өө тийм, хөөе Үүлээ, хөөе хөөе!!! шетт... Тулгаа гэнэ шдэ нээрээ !?! (толгойгоо сэгсрэн хоцров)
--------------------------------------------------
Нараа нилээд эгдүүцсэн байдалтай утсаар хэрүүл хийж зогсоно.
- Хөөе хулгайчаа байгаа газар чинь очоод алчихна шүү!
- Юу гэнээ, хэн юм чи,!?
- Чамд ямар хамаатай юм! Чи хүний утсыг өгөөч! Яасан ичдэггүй юм чи. Би чамайг зүгээр орхихгүй ээ за!!!
Ү: - Нараа найз нь ярья, найз нь ярья. Утсаа өгчий...
Н: -Байжий, энэ муу новштой би өөрөө!!! Хогийн хулгайч вэ яадаг.!
Ү: - Нараа суучихаа, хичээлээсээ хоцорлоо. Замдаа хэрэлдээ за!
--------------------------------------------------
- Мөнгөн-Солонгоо... Миний охион ээж нь залгая за, миний охин тэгээд хүрээд ир!
- Ээж, өө яах юм бэ.., Охин нь өөрөө тань руу залгаяаа. (Үүдэнд бэлдэж тавьсан цүнхээ аваад) За ээж, охин нь явлаа шүү Хайртай шүү.
---------------***********----------------
Т: - Энэ чинь харин овоо галзуу охин байна уу, гүү юу!? Алуулах вий дэ
доогтойхон хэлээд олзны утасыг урд суудлын голын тавиур дээр тавин хааз нэмэн тачигнуулан давхилаа. Мөнгөнөө автобуснаасаа хоцрон яалт ч үгүй такси барих болж замын хажуугаар гараа өргөн зогсоно. Тулгаа Мөнгөнөөг хараад:
- Өө, хө загас айн! Юмыг яаж мэдэхэв, наана нь зогсоноо. Энэ усны тэргийг голоод суухгүй бол нэр төрд хэрэгтэй!!
гээд гэнэт тоормозлов.
--------------------------------------------------
Үүлээ Нараа 2 машинд
- Нараа, чи их ууртай юу.?
- Яасан
- Их ширүүн байх чинь
- Муу сайн хулгайч нартай ингэж л харьцах хэрэгтэй.!
- Тийм шүү. Санал нэг байна.
- Ок... Өнөөдөр Мөнгөөн бид 2 эрэн сурвалжилна. Чи завтай юу?
- Юу л байна зав байна. Гурвуулаа хайя.
- Укей тохирлоо. Чи зодолдог уу?
- Үгүй, зодолдож чадахгүй
- Өө...
- Би харин зодчихоод байдым
- Аая.., Зугатаж эдр тэнэгтэв дээ.
- Хэхэ юу гэж дээ
------------------*******--------------------
Тулгаа Мөнгөнг аэа хараад сэтгэл алдарч дурласан нь илт байлаа. Голын толинд түүний яарч тэвдэн улайсан хацрыг хараад инээмсэглэн яриа өдөж ядан арайхийн ...
- Юу... чамд ямар нэгэн юм болоо юу?
- Зүгээр дээ, ингэсгээд бууя да
гээд Мөнгөө жолоочийн хойд талын буруу талаар буух гэтэл хаалга нь онгойсонгүй. Тулгаа туслах санаатай эргэж харах хооронд урд талын урд эгнээнд Үүлээ Нарааг буулгаад хөдлөөд явлаа.
- Өө, уучлаарай энэ хаалга эвдэрхий онгойддогүйм байна. Нөгөө хаалгаар нь буух юм уу
гээд харсан чинь уяагаар хаалганы бариул болгосон байсан нь санаа нь зовоод
Өө, энэ бас...
гээд Мөнгөн рүү харахад Мөнгөний хувьд нэг зүйл зурсхийн орж өмнөх цаг хугацаа давтагдаж буй санагдаад гайхан Тулгаа руу хартал тэр 2-ын харц мөргөлдөв.
-------------------------------------------------- Тулгаа дурлалын суманд зоогдон машиныхаа рулийг налан бодолд жингүүдэн инээмсэглэн "БИ ДУРЛЧИХЛАА" өөртөө итгэлтэйгээр хэлэн машинаа асаагаад хөдлөв. Харин Үүлээ машин дотроо сэтгэл нь хөдөлчихсөн мсж бичиж сууна. [Nzaa unuudur nz n ta 2.g dailay. Hicheel.g chin tarh.r hool idengee tuluwluguu zohioe. Bolj b.a uu? smile ] Мөнгөөн санаа нь зовсон байдалтай дүнсгэр хичээл дээрээ сууж байна. - Мөнгөөн, Мөнгөөн... Тулгаа чм бид 2-ыг хоолонд урьж байна. Өө.., чи битгий шаналаад бай лдаа. Тулгаа бид 2 заавал олноо за! - мм... мэдэхгүй юм да. Ээж залгая гэсэн. Утсаа гээсэн гэвэл гомдох байх. Надад өгсөн төрсөн өдрийн бэлэг болхоор миний хувьд их үнэ цэнэтэй. - Тэр муу нилээд хэрүүлч хулгайч санагдсан. Манайхнаас хэн байж болох уу!? (санаашран ирүүгээ тулан бодлогшров) - Хэрэлдэж болохгүй ээ. Гэдийчихвэл бүр холбогдогүй, олдохоо байчихна. Аятайхан гуйгаад л авчмаар байна. Найздаа утсаа өгч бай даа! --------------------------------------------------
Бичсэн: Ирмүүн | цаг: 10:59 AM | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


УРМААР ШАГНАСАНД БАЯРЛАЛАА. УЛАМ ИХИЙГ ТУУРВИХ БОЛНОО.
Бичсэн: Ирмүүн цаг: 10:06 PM, 2012-9-17 | Холбоос | |


амжилт
Танай блог хөөрхөн юм байна. Өөр олон бүтээл туурвиарай э алга ташилт
Бичсэн: догь (зочин) цаг: 01:45 PM, 2012-9-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant