2012-8-26
CITIZEN OF MONGOLIA


Миний нэр Намуунаа. Урд нь би зүгээр л Намуунаа л байлаа. Аав ээжийн охин, эгч, найз, оюутан, ажилтан гээд. Харин одоо нэг зүйлийг илүү их ойлгодог боллоо.
Oдоо бол би Монгол Улсын иргэн Намуунаа гэсэн тодотголтой байдаг болсон. Би эх орныхоо өмнө урд урдынхаас илүү хариуцлага хүлээж байгаа.

Заавал энэ талаар бодоод бичээд байх хэрэггүй л дээ. Гадаадад амьдардаг хүн бүхэн мэддэг биз. Гэхдээ гадаад улс орны хүмүүс бид нараар л дамжуулж бидний эх орон, түүх соёл, соёл уламжлалыг мэдэж авна. Өөрөөр хэлбэл Намуунаа эх орныхоо тухай юу ярина тэр бүгдийг хүмүүс яг тэр чигээр нь хүлээж аваад  тийм ойлголттой л болно.

Нэр хугарахаар

Яс хугар гэж ардын мэргэн үг байдаг даа.

Би юу хийнэ Монгол хүмүүс бүгд ийм байдлаар хийдэг гэж бодно. Ингэж бодохоос аль болох эх орныхоо нэрийг сайнаар гаргах юмсан гэж илүү их хичээх болсон. Хичээл дээр ч тэр, бусад газар ч тэр. Энэ ч гэсэн эх орныхоо төлөө хийж чадах жижиг ч гэсэн зүйл минь юмуудаа. Яахав бодож магадгүй л дээ. Юун ч сүртэй юм. Ингэж ямар нэг юманд баригдаж болохгүй, өөрөөрөө бай гээд л. Гэхдээ л өөрийн эрхгүй эх орноо гэх сэтгэлтэй болчихдог юм билээ.

Нэгэн жишээ: Саяхан манай ангийн залуу (Монгол) анги дээр цамцаа индүүдэлгүй ирэв. Цамцных нь зах доошоо налмайж унаад байхаар нь шүдээрээ хазаж байгаа юм. (индүүний оронд шүдээ ашиглаж байгаа хэрэг.) Бид нарт инээдтэй л байсан л даа. Тэгсэн харин нэг Япон эмэгтэй Монгол хүн болгон индүү байхгүй бол шүдээрээ индүү орлуулдаг уу гэж асуудаг юм байна. Иймэрхүү жижиг зүйлсээс л эхэлж байгаа юм даа. Тэгээд л цаашаа Япон хүмүүстээ Монгол хүмүүс шүдээрээ цамцныхаа захыг хазаж индүүддэг гээд л яриад явчихна шүү дээ.

Зөвхөн энүүгээр ч зогсохгүй залуучууд бид нар эх орныхоо түүх соёл, аж амьдрал, байгаль экологийн талаар их мэдлэг дутуутай байдаг юм билээ. Ямар ч сэдвийн талаар хэлэлцүүлэг явагдаж байсан заавал орон орны хүмүүсээс танай улсад яадаг уу? Яг ямар байдаг уу гээд л бүгд асууна. Бид нар ч бас бусад хүмүүсээс асууна. Тэд нар юу гэж хэлнэ тийм байдаг гэж л ойлгож авна.

Их үйлс бүтээж гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж биеэ зөв авч явж, ярих, үйлдэхээ цэгнэж байя.



Бичсэн: Ирмүүн | цаг: 03:09 PM | Үзэл бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Ухамсар
Зөв байлгүй яахав. Гэр бүлийн уур амьсгал их нөлөөлнө. Хүүхдүүдийнхээ дэргэд маргадаг хүмүүс арчаагүй, ухамсаргүй өрөвдмөөр. Маргасан ч эвлэрч чаддаг хүлээцтэй буулт өгч сурах хэрэгтэй. Хүүхэд бүхнийг дуурайдаг болхоор үргэлж инээмсэглэл эрүүл уур амьсгалтай байх хэрэгтэй гэж боддог
Бичсэн: догь (зочин) цаг: 02:12 PM, 2012-9-11 | Холбоос | |


би зүгээргүй бичмээр байна
харьд байгаа монголчуудаа монголоо гэсэн омогшил бардамналаа гээлгүйгээр амьдарцгаая. Би зүгээр л бичмээр байна аа гийн саналыг дэмжиж байна шүү. Хүүхдийн ухаанд багш нар шууд утгаараа нөлөөлдөг болохоор анги танхимд сонирхолтой лекц сонсгож байвал хэрэгтэй шүү.
Бичсэн: bluefox цаг: 03:34 AM, 2012-9-9 | Холбоос | |


Энэ тал дээр хэлэхэд сургууль дээр зөвхөн хичээл заах биш, ялангуяа ахлах ангийнханд янз бүрийн ажил мэргэжийн хүмүүсийн авчирч сонирхолтой лекц уншуулж баймаар санагддаг юм, тэндээс л олон талын мэдээлэл олж авна, зарим нь ирээдүйн мэргэжлээ ч сонгоно. Мэдээллийн солилцоог зөвхөн нэтээр хязгаарлаж болохгүй, бүгд нэт хэрэглэж ч чадахгүй, амьд харьцаа их чухал шүү дээ. багш нараа
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 11:59 AM, 2012-9-4 | Холбоос | |


гоё шүү тэврэлт
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 11:27 PM, 2012-8-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant