2012-8-19
ХОХИРОГЧ /Өгүүллэг/

Монгол-Солонгосын хамтарсан нэгэн хувийн компаний менежерийн албанд 21 настай Төгөлдөр дөнгөж сургууль төгссөн дипломоо өвөртлөсөөр ажилд орлоо. Ажилдаа маш хурдан дадаж, компанийнхаа гаалийн талын ажлыг хариуцаж ажиллахаар болсоноор амьдралын гараагаа шинээр эхэлж байгаа нь түүнд үнэхээр сайхан байлаа.
Дэлгүүрийн лангуун дээр зарагддаг  HITE   CASS лаазтай пивонуудын хугацаа нь дууссан учраас 40 хөн төгрөгөөр гэрээ нь хийгдэж орж ирдэгийг Төгөлдөр ажлынхаа мэдээллийн дагуу олж мэдээд үнэхээр гайхав.
Орж ирсэнийх нь дараа хүчингүй болсон хугацааг нь одоогийн он сараар сольж түгээдэг түүнчлэн грушик, печь, асаагуур, гар чийдэн,түлхүүрийн оосор гэх мэт жижиг сажиг хэрэглэл нь үнэгүй дагалдан ирдэг нь тодорхой болоход төрөлхийн шударга  аливаад үнэнч ханддаг зантайТөгөлдөрийн эгдүүг хүргэнэ.
5 настай байхад нь сургуульд оруулж, амьдралынх нь мөчлөгийг үеийнх нь хүүхдүүдээс түргэтгэж өгсөн аав ээждээ маш их хайртай түүний ганц бодол нь хүн шиг амьдарч аав ээжийнхээ ачийг хариулах.
Төгөлдөр ажлынхаа газрын үүдэн дээр Гаалийн Ерөнхий газар руу явах унаагаа хүлээж зогстол утас нь дуугарлаа.

-Сайн уу Төөгий? Өнөөдөр Эрдэнэтээс Аагий ирнэ гэнээ. 3 уулаа уулзах уу. Найзад нь ярих юм байнаа
-За тэгье ээ хө. Манай ажил 7 гээд тарна. Дуусчихаад залгья. Та 2 уулзаад байжий гээд утсаа таслаад Төөгий шатнаас доош буун найз охин руугаа:

-Уучлаарай хайраа, өнөөдөр орой чамтайгаа уулзаж амжихгүй нь ээ. Аагий, Хүлэгээ жоохон сууя гэнээ чухал ярих яриа байна гэхийн . Чамтайгаа хамт гарья гэхээр дотуур байр чинь буцааж оруулахгүй дээ . Сайхан амраарай хайраа. Маргааш залганаа гэсэн мэссэжийг илгээлээ.
Энэ өдрийн уулзалт Төгөлдөр болон түүний найзуудын ирээдүйг орвонгоор нь өөрчлөхийм гэж огт төсөөлөөгүй биз дээ.
Орой нь Ариранг диско бааранд уулзацгаан, сонин хачинаасаа бие биедээ сонирхуулан суутал гэнэт өөш нээрэн манай Налайхын нэг хамаатны ах байдгийн Сайнаа гээд. Та 2 мэдэх билүү, тэр ах Япон руу хүмүүс гаргадаг гэнээ. Өчигдөр найз нь гудманд таарлаа. Намайг Япон явах уу л гээд байна. Тэнд мөнгийг сайн хийдэг гэж байна лээ. Сард 1500-2000 долларын цалинтай. цэвэр цааш нь 1500 г бол хийнэ.  Бүх зардал нь багтахаар нэг хүний 4000 доллараар гаргаад өгье, найдвартай л гээд байна айн яахуу бүгдээрээ, ийм боломж олдоо ч уу гүй ч уу гээд сандлын түшлэг налан суух Хүлэгээг 2 найз гайхан хараад за яав чи чинь нөгөө харьд очиж боол болохгүй гээд томроод байсан хүн гэнэт юу болов гэцгээлээ.
Бүгд нилээн удаан ярилцсаны эцэст бүгд л Сайнаа ахтай нь уулзахаар тохиролцжээ.
Хэд хоногийн дараа 3 найз Япон руу хүн гаргадаг Сайнаа гээд намхавтар нуруутай, нүдээрээ инээвхийлсэн сайхан зантай ахтай уулзацгаалаа. Миний дүү хэмээн авгайлан дуудаж, утсаар байнга яриастай, тас тас инээж бүгдийг болгоно, яахав ийхэв хэмээн уулга алдан уулзсан хүн бүрийг дайлж цайлсан тийм нэгэн ах байв. Хамт яваа залуус нь өндөр том биетэй булиа 2 залуу эвгүй нүдээр бүгдийг чимээгүй ажин харж сууцгаана.
-За Хүлгээгийн найзуудуу, танилцья Сайнаа гээд гар барин мэндлээд, Залуус тэгээд сонирхож байна уу, Хүлэгээгээс багцаа сонсоо биз дээ. Ах нь аралын Япон руу найз нөхөд, тэдний дүү нарыг гээд бараг 100 гаад хүн гаргаад байн. Та хэд хэл устай юу, юу хийдэгэв гэх мэт ойр зуурын асуулт асууж хэсэг ярилцлаа.
Бид 3 ын хувьд гадаад орон гэдэг огт ойлголтгүй  болохоор асуух зүйлээ ч нарийн мэдэхгүй байгаа нь Сайнаа ахыг дуржиганатал тайлбарлахад садаа болохгүй байлаа.
 Одоо энэ ээлжээр 20 иод хүн явна байх. Пасспортыг чинь үзье, мөнгө нь бэлэн үү гээд өнөө маргаашгүй явах гэж байгаа юм шиг л ярьж байна.
Эхлээд Солонгосын, дараа нь Японы визэнд ороод дамжин өнгөрөх /транзит/ визээ даруулна, ер нь бол Тайланд руу жудогийн хамтарсан бэлтгэл хийхээр тамирчин болж явахын байгаан гэж гарах аргаа тайлбарлалаа. Гарах найдвар хир вэ гэж Аагийг асуухад зүгээр дээ. Өмнө нь зөндөө хүн гаргаж байсан, амархан гарна гээд маргааш пассаа авчраад шууд л Тайландын визэнд орохоор боллоо.
3 уулаа тэндээс гараад юу болоод өнгөрөв өө, одоо тэгээд явлаа юу гээд нэг л хөөрсөн гурван залуу кафе руу орж явцгаалаа.
Энэ өдрөөс хойш Төгөлдөр, Аагий, Хүлэгээ нарын амьдрал маш сонирхолтой мөртлөө дэвэрч байгаа цай мэт буцалж эхэллээ. Төгөлдөр ажлаасаа гарахаар болж, Аагий, Хүлэгээ 2 гэрийнхнээсээ мөнгө гаргуулах тухайгаа ярилцсаар нэг мэдэхэд л 14 хоног өнгөрчээ. Гэхдээ л ямар ч визэнд орсон юмгүй л байлаа. Гэтэл гэнэт нэг өдөр маргааш Тайландын визэнд орно шүү зураг, /30 хоногийн аялалын виза/, пассаа авчраарай гэлээ. мөнгөний талаар нэг ч үг дуурсахгүй нь сонин бөгөөд амар ч юм шиг.

Аль хэдийн ах дүүс шиг бололцсон мэт хэл амаа амархаан олцгоож, визээ даруулаад шууд л билетний кассны гадаа ирлээ.
-За мөнгөө гаргаад ир миний дүү нар, энэ визээ харуулаад билетээ бичүүлчихнэ, тэгээл маргааш Солонгос, Японы визэнд орно гэж Сайнаа ахыг хэлэхэд л гэнэт сэхээ орцгоох шиг болж мөнгөө маргааш аваад ирье тэгэх үү ахаа гэвэл
-Өө тэг тэг. Ах нь өөрөөсөө гаргаад бичүүлчихье гээд бөөн хүний пасспортыг барьсаар билетний кассны оффис руу орж явчихлаа. Тэнд нэг дэлдэн шар залуу их л танимхайран мэндлэх нь Сайнаа ахыг урьд нь сайн таньдаг бололтой. Сайнаа ах өөртэйгөө нийлээд яг 20 хүний билет бичүүлэн гарч ирээд за миний дүү нар пассаа аав ээждээ үзүүл, тэгээд мөнгөө маргааш авчраарай гэлээ.
-Ингээд бөөн хөөрсөн залуус гэр гэрийн зүг мөнгөндөө явлаа.
Мэдээж 4000 доллар дээр нь карманы мөнгө гэдэг бол монголын жирийн амьдралтай айлын хувьд хэцүүхэн л сэдэв.
Харин Аагий, Хүлэгээ, Төөгий 3ын ар гэрийн хувьд гаргаад өгчих боломжийн л мөнгө байлаа. Хамгийн гол нь аав ээждээ учрыг нь хэлж ойлгуулах нь чухал байв . Тиймийн тулд 3 найз үгээ нэгтгэн аав ээжүүд нь өөр хоорондоо утас цохих яаг тэр үед нэг дуугаар НАЙДВАРТАЙ, ТУРШЛАГАТАЙ, ОЧООД ШУУД АЖИЛД ОРУУЛЖ ӨГӨХ хүн гэж ойлгуулахаар ам нийлээд салцгаалаа.
Энэ үдшийн гэр бүлийн яриа 3 найзыг ирээдүйд салахын эхлэл байсныг найзууд хэрхэн мэдэх билээ. Аав ээжүүд бүгд л нэг нэгэнтэйгээ барьцсан байдалтай, танайх хүүхдээ явуулах уу, яах гэж байна гээд л ерөнхийдөө бүрхэгдүү орой болж өнгөрлөө. Яалт ч гүй пасспортон дээрх Тайландын виза, бичүүлсэн билетийг хараад Төгөлдөр, Хүлэгээ 2ын аав ээж мөнгө өгөхөөр боллоо. Харин Аагийгийн эгч нь...

Харин Аагийгийн эгч нь за ийм юм байдаггүйм даа .Илүү оймс элээсэнийхээ хувьд би чамайгаа мэдэхтэйгээ шүү. Та 3 хулхидуулах гээд байна ш дээ гэх зэргээр бөөн сүр дуулиан боллоо. Нэг талаасаа Аагийгийн эгчийн түмэн зөв боловч, Тайландын визэ даруулсан 3 ын хувьд эгчийнх ярьж анхааруулж татгалзаж байгаа нь хэтэрхий хардсан мэт санагдаж байлаа.

За одоо яахуу хө, Сайнаа ахад юу гэж хэлнээ гэж ярилцах залуусын толгойнд мөнгө хаанаас олох уу гэдэг л бодол эргэлдэнэ. Маргааш нь уулзах цаг ч болж хуучнаар Хүүхдийн 100 ийн ойролцоо байдаг Солонгос хоолны газар тусдаа vip өрөөнд цугларацгаав.

Сайхан инээмсэглэлээр дүүрэн, ам нээвэл сайхан үгсийг урсгах Сайнаа ахад юу гэж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэн бодол болох 3 ыг нэг сүрхий харснаа юу ч болоогүй юм шиг

-За ахын дүү нар гэрийнхэнтэйгээ уулзаад ирэв үү? Маргааш солонгос, японы визэндээ орно ш дээ. Эм тан авч явах хэрэггүй шүү, карманы 300 доллартай байхад л болно очоод ажилд оруулах найзууд ахад нь байгаа санаа зоволтгүй гээд аль хэдийн арлын Японд очсон мэт сэтгэгдэлийг төрүүлмээр огт өөр зүйл ярих нь залуусын хувьд бүр ч хэцүү байлаа.

Хүлэгээ зориг гарган:

-Сайнаа ахаа, Аагийгийн эгч нь зөвшөөрдөггүй ээ мөнгө өгөхгүй гэнээ гээд чимээгүй болтол Сайнаа ахын царай гэнэт огт өөр болж,

-Өө эгчдээ сайн тайлбарлаж ойлгуулж чадаагүй юм бишүү? Алив ах нь эгчтэй нь ярих уу? Мөнгө нь уг нь байгаа юм байгаа биз дээ ? гэхэд Аагий:

-Уг нь ч мөнгө байгаа л даа. Хэрвээ Япон л орчихдог юм бол шууд л өгчихнө л дөө хэмээн царайчлангуй шивнэнэ.

Сайнаа ах хэсэг бодол болж чимээгүй сууснаа за одоо яахав нэгэнт билетээ авчихсан юм чинь Японд очоод мөнгөө аваад өгөөрэй гээд дахиад л инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан, огт юу ч болоогүй юм шиг өөр яриа өрнүүллээ.  Аагийгийн царай гэрэлтэн, баярлалаа таньд гээд нүүр дүүрэн мишээхэд 2 найзынх нь санаа сая л нэг амарлаа.

Маргааш нь бүгд солонгосын элчингийн гадаа цугларан пасспортуудаа цуглуулаад Сайнаа ахыг тойрон зогсоно. Ах нь удахгүй ээ та нар хүлээж бай гээд бүх пасспортуудыг аваад элчин рүү орж явлаа.

Хүлэгээ бол Сайнаа ахын эгчийнх нь хүүхэд болохоор өөр бусад бичиг баримттай цүнхийг  хямагадана. Тэр бичиг цаасан дунд Олимпийн хорооны тамга тэмдэг бүхий нэгэн баримт байсан нь нөгөө 20 хүмүүсийн нэрсүүд болон жинг бичээд, Тайландын нэгэн жудогийн клубтэй хамтарсан бэлтгэл хийх тухай зөвшөөрсөн тухай танилцуулж, англи хэлээр орчуулсан орчуулгын хамт байсым. Энэ бичиг л тэдний Япон орох визэ байсныг тэр үед залуус яахан мэдэх билээ дээ.

30 аад минутын дараа Сайнаа ахыг гарч ирэхэд, бүгд л түүнийг тойрон бүчин авлаа. Сайнаа ах за болчихлоо. Энэ бичиг гээд нэгэн солонгос хэлээр мөн англи хэлээр бичсэн хавсралт бүхий хуудсуудыг бидэнд үзүүлбэл, юу гэж байгаан гэж нэгэн томоо биетэй бүсгүй асуув. Тэр бүсгүйг Сурмаа гэдэг бөгөөд нөхрийн хамт энэ группэд явахаар бүртгүүлсэн монголын эмэгтэй сумочидын нэг байлаа. Бүгд чив чимээгүй Сайнаа ахын юу гэж хэлэхийг хүлээн зогсоно. Энэ бол Солонгос улс руу дамжин өнгөрөх /транзит визэ/ хуультай гэдэгийг нотолсон бичиг байгаам. 3 хоног солонгос болон Японд саатаж болдогийн.  Энэ бичиг байхад найдвартай хилээр орчихноо гээд пасспортуудыг өгөлгүйгээр Японы элчингийн зүг алхлаа.

Дараа нь тэднийг гар дээрээ пасспортуудаа авах тэр үед ямар ч Солонгосын визэ болон Японы визүүд дарагдаагүй байсныг мэдээд юу болоод байгааг мэдэхийг асуух сөхөөтэй нэг ч хүн гараагүйм даа. Яагаад гэвэл тэр үед бүгд Улаанбаатар-Бээжингийн галт тэргэнд сууцгаасан байлаа.

Аагийгийн галт тэрэгний билетний мөнгийг дахиад л Сайнаа ах өөрөөсөө гарган худалдан авч өглөө. Буян нь дэлгэрсэн сайн ах шүү гэмээр л зан ааш гаргаж байгаа нь өнөө үед хэнд ч байхгүй өгөөмөр зан байсан юм даа. Энэ бол урхи...бөгөөд занга байлаа. Залуус эргэж буцалтгүй эргүүлэгт орчихсоноо өөрсдөө ч мэдсэнгүй.

Вокзалын гадаа цугларсан олны дунд Улаанбаатар-Бээжингийн зүг жолоо залахаар зэхсэн 20 залуус болон тэдний ар гэрийнхэн цугларчээ.  Аав ээж нь захиасаа захин хүү охиноо алсын алс орших харь нутаг руу үдэж байгаа нь энэ. Тэр дунд Төгөлдөрийн эмээ, Аагийгийн дүү, Хүлэгээгийн гэрээс эгч ах нар нь гаргаж өгөхөөр ирцгээсэн байлаа. Вагоны хөдлөх цаг дөхөж байгааг проводник бүсгүйчүүд анхааруулахад бүгд том том чемодан цүнхтэй ачаа тээшээ дотогш оруулцгаана. Дотор орсон хойноо бүгд өөр өөрийн өрөөний үүдэнд шамбааралдан гарган өгч байгаа ар гэрийнхэн рүүгээ гар даллан зогсоо мөртлөө нэг л цаанаа догдолсон нь илт байлаа.

Вагон огцом хөдөлтөл Төгөлдөр эмээ рүүгээ гар даллатал гэнэт барьж явсан цүнхэн дотроосоо шилэнд хийсэн сүү халбагатай гарган ирж, зугуухан хөдлөх вагоны дугуйн доогуур орчихвий гэлтэй майжиганан даган гүйн сүү өргөж ерөөл амандаа хэлэн нулимс дуслуулна. Энэ торгон агшинг харсан Төгөлдөрийн дотор зангирч яах ийхийн зуургүй нүдийг нь нулимс бүрхээд авлаа. Түүний хувьд эмээ нь амин эрдэнэ билээ.

Ингээд алслан үлдэх Улаанбаатарын барааг харан зогсох 3 найз

-За их аянд мордоцгоолоо доо гээд купе руугаа орцгоон тухлав. Хэсэг хугацааны дараа Сайнаа ах хамт дагаастай залуугийн хамт орж ирээд

-Залуучууд, төвхөнөөд аваарай, ахынх нь купе хажуугийн вагоны 32 т шүү, аян замыг зугаатай өнгөрүүлнээ, хамт явах залуустайгаа очиж танилцаарай гээд дараагийн өрөөний залуус руу зүглэв.

1 цаг орчмын дараа Сайнаа ах дуудаж байна гэж нэгэн өндөөр бүсгүй хэлээд эргэв. Очоод хүмүүст өгдөг гээд тус бүрдээ 3 шил архитай яваа залуус 1 шил юмаа хиам талхтай аваад Сайнаа ахын купенд очвол тэнд аль хэдийн вагоны найр эхэлчихсэн, дуу шуу болон наргицгааж байв.

-Өө наашаа ороод ир , за манай дүү нар шүү дээ, танилцацгаа цаашдаа нэг групп болох залуус гээд багтахгүй өрөөнд дуудан оруулж суулгав.

Өдөржингөө л ууж идэж дуулж хуурдсан залуус, яриа хэл нь олширцгоож аян замын уртыг ингэж л давна шүү дээ гэцгээнэ.

Маргааш өглөө нь Бээжингийн галт тэрэгний буудал дээр Сайнаа ахын найз бололтой,Журамт гээд өвөр монгол намхан хужаа залуутай хамт тосон угтлаа. 

Бүгд хамаг ачаагаа чирсээр Бээжингийн бүгчим агаарт бачууран, буудлын үүдэнд ирцгээлээ.
Бүгд өрөө өрөөндөө орцгоогоод ачаа тээшээ задлаад байжий. Би одоо өрөөгөөр явж шалгана, эм тан, борц огт авч явах хэрэггүй шүү гээд Сайнаа ах бүгдийнх нь өрөөний түлхүүрийг тараалаа. Хэнтэй орохоо өөрсдөө шийдээрэй гэвэл аль хэдийн портнёруудаа вагонд олсон бололтой шууд л хос хосоороо дээш гарахаар лифтний зүг хөдөлцгөөв. Уг нь Улаанбаатараас гарахдаа бие биенээ огт танихгүй байсан залуус шүү дээ. Төгөлдөр, Аагий, Хүлэгээ 3 хамгийн сүүлд Сайнаа ахтай дээшээ гарахаар үлдэж бусад нь өрөө өрөөний зүг ачаа тээшээ чирсээр явцгаалаа.
Бас ч гэж муугүй буудал болох нь үүдэнд тавьсан угалзан хээтэй чулуун ширээ, ресепшин залуусын царай хувцаслалтаар илэрхийлэгдэнэ.
Орой 5 цаг хүртэл ачаа тээш бүрийг шалгаад зөвлөгөө өгч дуусав. За өнөөдөр орой дэлгүүр хэсэх хүн байвал Журамтыг дагаад яваарай гэвэл бараг бүгд л явцгаахаар үүдэнд цугларчээ. Бээжингийн Захын бараа таваар карманы мөнгөтэй залуусын хувьд хямдхан гэж жигтэйхэн, бүгд л худалдаа наймаа хийгээд нилээн ядарсан байдалтай буудлын зүг алхах замдаа замын хажуугийн гуанзангуудаар дайран пийжүү, мантуун бууз, төрөл бүрийн үнэр танар бүхий хуурсан ногоо, шарсан банш, Бээжин нугасаар хооллосоор нэг мэдэхэд л цаг оройн 10 цаг болжээ.

40 орчим насны 2 ах, нөгөө сумочин бүсгүйчүүдээс бусад нь Бээжингийн Хамалеон диско баарын зүг такси барин хөдөлцгөөлөө.Үдшийг зугаатай өнгөрүүлэх саналыг хэн нэгэн дэвшүүлсэн нь ийнхүү биелэлээ олж байгаа нь энэ.  Баарны үүдэнд буун дотогш орох гэтэл орос, монгол, хужаа бие үнэлэгч гэмээр будмал содон хувцасласан охидууд залуусыг бүчин авлаа. Тэд нар дундаас монгол царайтай охидууд нь шууд холдон зайгаа авах нь нүдэнд тусна. Бүгд хамтдаа байна шүү салж явж болохгүй гэж өвөр монгол хөтөч захиад баарны үүдэнд бөөнд нь такс төлөн орж явцгаалаа. Дотогш ороход нээх онц биш чимэглэсэн тайзтай, ая нь ч гэсэн монголчуудад огт таалагдсангүй. Харин нүд хужирлах тоомсог шиг орос бүсгүйчүүд л энд тэнд хөлхөлдөнө.
Нөгөө явахгүй гээд байсан 40 настай 2 ах маань аль хэдийн хүрээд ирчихсэн бас 100 татаад хөөрхөн халчихсан, хажуудаа хөөрхөн бүсгүй суулгаад хажуугаар зарах сарнай цэцэгнээс бүсгүйчүүдэд бэлэглэж байгаа нь тод харагдаж байлаа. Үүш 2 ах амжуулж байнаа, бүгдээрээ гарч бүжиглэх үү аяыг нь солиулаад гарцгаая гээд 3 охин 4 залуутай бүжгийн талбай руу гарцгаалаа. Манай залуус яаж бүжиглэдэгийг та нар мэдэхээс хойш би бичээд яахав тэ.
Энэ үдэш нэг иймэрхүү өнгөрч, маргааш өдөр 1 цагаас нисэх болохоор эрт амарцгаалаа.
Бээжингийн нисэх онгоцны буудал дээр ирсэн группийн залуус гаалиар гарахаар урт дарааллын дунд зогсож байтал гэнэт хужаа байцаагчийн чанга хоолой бүгдийн анхаарлыг тэр зүг рүү харахад хүргэлээ.
Хятад байцаагчийг бахируулах болсон тэр хүн нь группийн нэгэн гишүүн залуу байв.
Сайнаа ах хурдан хурдан алхалсаар группт хамт явж байсан нэгэн англи хэлтэй охиныг орчуулагчаар дагуулан тэрхүү байцаагчийн өмнө ирээд юу болов гээд асуулгавал энэ хүний пасспортных нь хугацаа дууссан байна гэнээ. Одоо яахуу гэвэл:
-Одоо яахав дээ ямар ч аргаггүй үлдээхээс гээд дээд давхраас ажин зогсох монголд Сайнаа ахын дэргэдээс холдохгүй дагаж байсан нөгөө 2 залууг нааш нь гараараа дохин дуудлаа.
Ингээд 20 хүний нэг нь өөрийнхөө хайхрамжгүйгээсээ, пасспортын зөрчлөөсөө болж группын эгнээнээс гарлаа.
Гаалийн шалган дээр ачаа тээшээ шалгуулахад хүн бүрд 2 шилээс илүү архи байж болохгүй гээд илүү архинуудыг бүгдийг нь хураан өөдөөс харсан хананы доод талд газраар эгнүүлэн тэнд ойролцоогоор 50-60 шил 750 мл ийн дан Болор,Чингис архинууд өрөгдсөн байлаа.
Арайхийж онгоцондоо сууцгаан, арлын Японы зүг нисэхэд бэлэн болсоныг дуулгахад бүгдийн санаа амарч сэтгэл нь битүүхэндээ догдолцгооно. Онгоцонд сууж үзээгүй залуус ийш тийш сонжин харж, үйлчлэгч бүсгүйчүүдээр нүдээ хужирлан, хажуугаар өнгөрөх ундаанаас захиалан ууцгааж, чихэвчээр хөгжим сонсоцгооно.
Бүс даруулгаа хийхийг анхааруулан, буух болсныг зарлахад л сая Япон орныг цонхоор доош харвал том том талбайнууд цэлийж харагдана.
Ингээд бүгд онгоцны хоолойгоор Сайнаа ахыг даган гар ачаануудаа барьсаар транзит зааланд орж явцгаалаа. 

Гаалийн шалган дээр ирээд бүгд яах учраа сайн мэдэлгүйгээр эргэн тойрноо харвал хүмүүс орох гарах хуудас бөглөж байгаа нь харагдлаа. Сайнаа ах: та нар чинь  диклирациа бөглөөгүй юмуу онгоцонд тараасан ш дээ .
-Өө за Соёлоо /орчуулагч охин/, өөр Төгөлдөрөө, Аагий миний дүү нар англи хэл мэднэ биз дээ. Энэ хүмүүст туслаад бичээд өг гээд хүмүүсийн пасспортуудыг хураан залуусын гарт хувааж өглөө. Энэ хооронд бичсэн нэг нь урт дарааллын ард хэдийнээ зогсцгоожээ. Сүүлийн хүнийхийг бичиж дуусаагүй байтал хамгийн түрүүнд зогссон Сурмаа бүсгүйгийн ээлж болж пассортоо гаалийн байцаагчид өгч байгаа харагдлаа. Гэнэт нөгөө хүн түр хүлээж байгаарай гэж хэлээд суудлаасаа босон хана нь тэр чигээрээ шахуу цонх болсон орж гарч байгаа хүмүүсийг харж болохуйц оффисийн өрөө рүү орж явчихав.
Сайнаа ахын царай барайн сонин царайлан зогстол 2 хүн нэмж гарч ирээд өөр монгол улсаас хүн байна уу. Та нар группээр явж байгаа юу гэж асуув.
-Тиймээ гэж хэлэхтэйгээ зэрэгцэн
-Уучлаарай, та бүгд наашаа бөөгнөрцгөөнө үү гээд нөгөө оффисийн үүдэнд бүгдийг дуудлаа.
Нэг ажилтан нь та бүгд пасспортуудаа хураалгана уу хэмээн хэлэнгүүт
-Пасспортоо өгч болохгүй шүү гэж Сайнаа ахын хэлэхтэй зэрэгцэн 2 бүсгүй пасспортоо хураалгачихлаа.
Эд нарт пасспорт хураах эрх байхгүй хар тамга дарчихна шүү гэж сандран анхааруулахад л бүгд гар гартаа пасспортуудаа чанга барьцгаан бүгд тарсан байдалтай зогсоцгоов.
Ингээд ямар учиртай Япон орох гэж байгаа, яагаад пасспортон дээрээ Японы визэ даруулаагүй вэ,яагаад билетээ заавал Японоор дамжуулж авсан гэх мэт асуултуудыг тавьж эхэллээ.
Сайнаа ах хэлэхдээ: Бид Япон орох гээгүй ээ, Тайланд явж хамтарсан бэлтгэл хийх зорилготой жудо бөхийн баг тамирчид байна /бичиг баримт нь номын дагуу байгаа гээд үзүүлэв/, Японы элчин дээр визэ авах гээд ороход танай Япон орныг 3 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх хууль байдаг гээд Монгол дахь танай элчин визэ дарж өгөөгүй. Энэ өгсөн бичиг чинь байна гээд нөгөө элчингийн гадаа үзүүлж байсан бичгээ харуулж байлаа. Билетийг яагаад ингэж бичсэнийг бид мэдэхгүй ээ, танай JAL /Japan Air Line/ ийн билетийн кассын бичсэн билет ш дээ бид яаж мэдэхийн, тэгээд ч бид тамирчид маргааш Тайланд руу нисэх онгоц маань бүр орой 7 цагт ниснэ. Тэр болтол бид яахын, тамирчид ядарч болохгүй, хүч тамир алдагдана гээд урсгаж өглөө. Орчуулагч охин ч хамаг чадлаараа л орчуулж байв.
Гэтэл гэнэт билет бичсэн JALийн Япон дахь оффисийн ажилтан гээд эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд өөрсдийгөө Кавабада, Юки           
гэж танилцуулав.
Тэд монголчууд руу дөхөж ирээд та нарыг оруулахгүй гэж байна. Та нар эндээ нисэх буудлын зочид буудалд амарч хоноод маргааш цааш аялалаа үргэлжлүүлнэ үү гэж учирлангуй бөхөлзөн тайлбарлахад, Сайнаа ах шууд л бидэнд буудалд орох мөнгө байхгүй, тийм юм байхгүй гэж тас зөрөв.
Нөгөө 2 ч бөхөлзөөд л учирлаад л гуйгаад л, та нарт идэж уух нөмрөх юм авч ирье гэлээ.
Энэ үед цаг оройтсон шөнийн нислэгүүд бууж ирж байлаа. Шинээр нислэг буун зорчигчид орж ирэх бүрдээ л монголчуудыг харан сонжицгооно. Залуусын хувьд орж л байвал тэр ичих нтр огт алга болжээ.
Төд удалгүй бакетласан ундаа, хоол /бенто/, нөмрөх нөмрөг /адель/ зэргийг бөөнөөр нь авчирч өгөв. Хамгийн гол нь билет бичсэн компани үүнд том буруутан болж байгаа нь илт байлаа. Гаалийн шалганы оффист цал буурал толгойтой ахлагч нь бололтой Япон өвгөн Монголчуудыг харж нээх доогтой инээвхийлэн толгой сэгсрэн Кавабада руу зандрангуй ярих нь буруутгаад байгаа бололтой. Ийнхүү 2 цаг шахам өнгөрлөө. Замдаа алжааж ядарсан залууст суух суудал хомс тул газраар сууцгаалаа. Үүнийг харсан гаалийн ажилтангууд энд газар сууж болохгүй гээд л гараад ирэхийн, тэгээд бид хаана суухын гээл маргацгаана. Гэнэт Сайнаа ах манай элчинтэй холбоод өг гэвэл: дуртай нь аргаггүй тэг тэг утсаар ярьж болно гэв.
Сайнаа ах элчингийн консултай нь учир байдлаа хэлж ойлгуулан ярилцаж байснаа гэнэт дуу нь чангаран:
-Та нар ер нь яах гэж энд сууж байгаам бэ, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахгүйн бол, битгий худлаа маяглаад бай, та нар ер нь юу хийдгийн гээд уурсаж эхэллээ.
-Нөгөө Япон өвгөн бахдалтай нь аргаггүй инээмсэглэн зогсох нь та нарыг элчин сайдын яам чинь тоох уу, хүчин мөхөс шүү дээ гэсэн байдалтай байлаа. Утсаа ууртай нь аргаггүй таслаад муусайн юмнууд хүрээд ир гэсэн чинь өнөөдөр Баасан гариг бүгд Наритагаас хол газар явж байна гэнээ. Шоудаж байгаа л юм шиг байна. Наадуул чинь оруулахгүй ш дээ чимээгүй байж байгаад маргааш Тайланд руугаа нис л дээ гэж байна. Туслах боломжгүй л гэж байна хэмээн хэлснийг нь дамжууллаа.
Сайнаа ахын толгойд гэнэт нэг арга орж ирсэн бололтой.
-Залуучуудаа, ингэцгээе. Одоо дараагийн нислэгийн зорчигчид бууна, яг тэр үед нь газраар суугаад замбараагүй байдал үзүүлцгээе. Тэгвэл Япончууд нэр төрөө бодоод өөрөөр хандаж  магадгүй гэлээ.
-Шалганы өрөөнөөс нэгэн залуу гарч ирээд нөгөө пасспортоо хураалгасан 2 бүсгүйг орчуулагчтай нь дуудаад аваад орчихлоо. Хэсэг хугацааны дараа гарч ирцгээхэд Сайнаа ах яасан юу болсон, элдэв тамга дардас дарчихаагүй биз гэвэл:
-Энэ Ганаагийн пасспорт нь өмнө нь хилээр орж байгаад хар даруулж байсан гэсэн бүртгэлтэй юм байна ш дээ. Сая компьютрээсээ гаргаад ирлээ. Одоо өөрт нь байгаа нь цоо шинэ пасс юм байна, гэхдээ сая энэ 2 ын пасс дээр юу ч дараагүй ээ гээд орчуулагч санаа алдлаа.
Учир нь Япон дарга өвгөн та нарыг ерөөсөө оруулахгүй ээ гэж түүнд хэлжээ.
Ингээд нөгөө сүүлийн арга болох газраар нэг сууж золбин царайлах, үймүүлэх аргаа хэрэглэхээр шулуудацгаалаа.
2,3 н буултын дараагаар нөгөө өрөөнөөс өвгөн дарга их уурласан царайтай гарч ирээд за та нарт нэг боломж олгьё. Та нарын тээшийг шалгаад зүгээр бол шууд орууллаа гэж хэлэхэд үнэн сэтгэлээсээ хөөрсөн залуус дуу нь чангаран босоод ирлээ. Нөгөө билетний компанийн ажилтан Кавабада ч гэсэн даган баясав.
Эд нарын ачааг наашаа аваад ир гэж хэлээд, бүгдэнгийнх нь тээшний хуудсуудыг хураан авлаа.
Одоо л...
Эд нарын ачааг наашаа аваад ир гэж хэлээд, бүгдэнгийнх нь тээшний хуудсуудыг хураан авлаа. Залуус өөр өөрийн ачаа тээшээ конверэн дээр өргөн гаргаж, нээцгээн үзүүлэхэд бэлэн болсоноо хэлвэл дарга Япон өвгөн хүн тус бүрийн өмнө зогсож, өөрсдөөр нь ачаагий нь гаргуулан шалгаж байлаа.
Ачаа тээшнээс юу юу гарсан гээч: Ээ бурхан минь.
Уг нь энэ тамирчидийн баг нь хамтарсан бэлтгэл хийхээр дэлхийн халуун орны нэг руу нэгдсэн нэг зохион байгуулалттай явж байгаа ш дээ. Ачаа тээшний хувьд энэ утга учир бүрэн алдагджээ.
Гарч ирсэн зүйлийг тоочьё доо: Ий, 1,5 литрийн ундааны саванд хийсэн айраг /нийт 10 гаран литр/, мармеладан чихэр /набор/ 15 хайрцаг, төрөл бүрийн эмүүд / хүн тус бүрээс/, бэлгэвч хайрцагаараа/кондом/, архи дахиад л хүн бүрд 4,5 шил, ноолууран эдлэлүүд,халуун орон руу явж байгаа мөртлөө дандаа өвлийн хувцас /учир нь одоо 2 сар дундуур болж байгаа харин Тайландад дунджаар 35 хэм байгаа/, хиам гэх мэт.
Тамирчин гэдгийг илэрхийлэх ганцхан зүйл нь залуусын яг одоо өмссөн байгаа өөр өөр өнгийн бэлтгэлийн өмд цамц, пүүз байлаа. Ганц ч тамирчин гэхээр эд хэрэглэл гарч ирээгүй юм даа.
Өвгөн дарга толгой сэгсрэн өрөө рүүгээ явж орохын өмнө гэнэт эргэн харж зогсоод, Уучлаарай та нар тамирчид биш бололтой. Та нарын ядахдаа нэгнээс нь жудогийн хувцас гарч ирсэн бол гэснээ, ер нь багаараа явж байгаа тамирчид гэдэг чинь нэг ижил цүнхтэй хувцас хэрэглэлүүд  нь ижил нэг /ариун цэврийн хэрэглэл нь хүртэл/ байдаг юм ш дээ. Наад талын энэ шаардлагыг хангахгүй байна даа. Уучлаарай гээд Кавабада руу харсанаа визгүй иргэдэд билет бичиж өгдөг танай компанийн буруу өөрсдөө учраа ол гэлээ.
Ингээл бүгд дууслаа даа. Арай ч дээ залуусаа та нарт би бээжинд эм тан авч явж болохгүй гэж хэлсэн биз дээ гэж Сайнаа ах уурлах нь битгий хэл дуу нь сулхан гарч байлаа. Бүгд чив чимээгүй, бодол болон сууцгаана. Гэнэт Сайнаа ах за зүгээр зүгээр буцахдаа орцгооноо, энэ нэг ийм новшийн дарга дээр таарчихлаа. Тайландаас буцахдаа билетээ Наритагаас өөр онгоцны буудлаар буухаар солиулчихья, тэгээд жудогийн хувцас нтр аваад, бэлтгэлээ хийчихээд буцаж явна гэхэд бол оруулна доо гэж хэлэхэд бүгд нээрэн тийм ч юмуу гээд царайд нь найдварын оч гялс хийлээ.
Одоо бүгдээрээ чимээгүй энэ хэдийн санал болгоод байгаа буудалд хоночихьё гээд Кавабадаг даган явцгаалаа. Ихэнх нь Японд тосох ёстой байсан хүмүүс рүүгээ, монгол руу гэр рүүгээ таксфоноор юу болсоноо мэдэгдэж амжлаа. Ингэж мэдэгдэхдээ өөрсдийнхөө ачаанаас болсон тухай огт дурссангүй, харин энэ өвгөн Япон гээл огт өөр хүн рүү, өөр шалтгаан тоочиж байгаа нь өөрсөддөө буруу өгдөггүй, хир халдаадгүй монгол хүний занг илэрхийлнэ.
Маргааш нь залуус оройн 7 цагийн орчим арлын Япон орох зорилго нь солигдож, Японы Нарита онгоцны буудлаас Тайландын Бангкок онгоцны буудлын зүг нислээ. Билетний маршрут нь: Улаанбаатар-Нарита-Тайланд,  Тайланд-Нарита-Инчёон-Улаанбаатар гэж байсан юм даа.Одоо ингээд буцахдаа Япон руу орно гэсэн итгэлээр Тайланд улсыг  зорих боллоо.19 хүний 90 хувь нь залуус болохоор энэ болж байгаа үйл явдлыг сэтгэлийн хөөрөл, дэврүүн сэтгэлээр хүлээж авч байгаа нь Сайнаа ахын хувьд ашигтай бөгөөд, боломж олгож байсан юм. Түүний дотор хэрхэн харанхуйлж байсныг тэд хараад л мэдэрч байлаа.
Оройдоо Тайландын онгоцны буудал дээр бууцгаалаа. Аялал урт үргэлжлэх нь дээ. Сонирхолтой ч юмуу. 4000 доллараар Япон ч орно, Тайландад ч амарна гэхээр.
/Дараагийн хэсэгт Тайланд орноор аялацгаана , манайхан ч амралтыг жинхэнэ утгаар нь эдэлдэг хүмүүс дээ. Хэрхэн амрахыг нь харцгаах уу _ _ _./
Бангкок бол дэлхийд дээгүүр орох томоохон онгоцны буудлуудын нэг бөгөөд  Инчёон Нарита Токёо Шерметовын онгоцны буудлуудтай хэмжээгээрээ адилхан боловч зорчигчдийнхоо тоогоор хөл хөдөлгөөнөөр, онгоцны буух талбайгаараа илүүтэй харагдаж байлаа.
Монголын баг тамирчдыг буунгуут халуун орны бүгчим агаар пүнхийн угтан авлаа. Бүгд ачаагаа чирсээр буцаж орсон гээл төсөөлөхөд талын монголын хээрийн салхинд өссөн залууст ямархуу байсан нь илт байгаа биз.
Информаци гэсэн нэгэн цонхон дээр ирж хаана хямд буудал байдаг, түүнд хүрэхэд хэрхэн ямар унаагаар явах талаар зөвлөгөө аваад эргэтэл нэгэн онгоцны буудлын секурити албаны ажилтан бололтой Тайланд залуу:
-Сайн байцгаана уу, Би та нарт Бангкок хотын төвд хямдавтар буудал олж өгч тусалья .Энэ микронд суучих хүргээд өгнө гэвэл Сайнаа ах за явцгаая бидэнд ямар сонголт байх биш гээд унааныхаа хөлсөн дээр тохиролцоод хөдөллөө. Онгоцны буудлаас нилээн зайтай бараг цаг гаран яваад төвд байрлах нэгэн зочид буудлын үүдэнд ирэхэд шөнийн 12 цаг болж байлаа. Буудлын үнийг нэг хүний 12 доллараар тохироод, эхлээд 10 хоногоор тооцоогоо хийцгээлээ. Учир нь
Учир нь Сайнаа ахын толгойнд Тайландад хонох ёстой нийт 20 хоногийнхоо тоог багасгаж, нислэгийнхээ хугацааг нөгөө л JAL ийн онгоцны билет бичдэг салбараар урагшлуулах бодол байлаа. Энэ  хэрвээ бүтвэл түүнээс гарах нийт зардал алдагдал багасах юм л даа.
Ингээд маргааш өглөө 10 цагийн орчим бүгд сэрцгээн Сайнаа ахын өрөөнд цугларав. Сайнаа ах Япон буцаж орох тухай нэг ч үг цухуйлгасангүй, харин өнөөдрөөс эхлээд хэрхэн сайхан амрах уу яаж зугаатай цэнгэх үү гэж л ярилцаж байлаа. Гэхдээ Сайнаа ах өмнө нь Тайландад ирж байсан ч байж магадгүй сэтгэгдэл төрж байлаа. Тайландын мөнгөний нэгжийг БААД гэнэ, юм нь харин ч нэг хямдхан даа. 1 шил муухан виски 5000 төгрөг шүү дээ. Хүмүүс нь урт нимгэн өмд дээгүүрээ нимгэн пудволк, тэгээл углааш /шаахай/ Ингээл болоо. Гэхдээ ганган нь дэндсэн охид бүсгүйчүүд байнаа бай на. Хамгийн нүдэнд туссан юм нь юу вэ гэвэл залуучууд нь эрэгтэй эмэгтэйгүй нарийхааан , туранхай, чөрчөөк юм байна. Туяхан биетэй том алаг нүдтэй бүсгүйчүүд нь золушкагийн туфль шиг гоё гуталнууд өмссөн нь эгдүүтэй харагдана. Тэгээд гудмаар дүүрэн наль наль хамраараа дуугарч ярьсан хүмүүс. Бараг бүх хүмүүс нь гэрийнхээ үүдэнд жижиг бизнес эрхэлнэ. Бүх нийтээрээ англи хэлээр ярьцгаана.
Манай залуус ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд англи хэлээр ойлголцож байгаа нь бахархмаар байлаа. Гэхдээ 5 настай балчираас эхлээд 80 настай Бангкок эмээ англи хэлийг сурчихаад дуржигануулж байгааг нь харвал аргаггүй л аялал жуулчлалын хот юм даа гэж хэлмээр байв. Монголчууд ч гэсэн төрөлхийн хэлний авьяастай гэгддэг хүмүүс бага наснаас нь англи хэлийг сургавал богинохон хугацаанд ийм мундаг болно доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Залуус эхлээд нимгэн хувцаслахаар болж захын зүг цонхгүй жижиг автобус маягийн бүхээгтэй машинд шахалдан 2 хуваагдаж сууцгаалаа. Гэхдээ хотын хаана байрлахаасаа хамаараад өөр өөр хэлбэр маягийн захтай юм байна. Энэ удаад хотын захад байрлалтай зах зээл дээр ирцгээлээ. Үүдэнд нь ирэхэд яг л манай хар зах дүрээрээ, үнэ ханшаа ярилцаж тохиролцож дээш доош буулгалцаж эндээс аваарай нааш ирээрэй гэж орилолдох нь тун төстэй мэт байлаа. Хүнсний зах барааны зах нь 2уулаа зэрэгцээд нэг дээвэр доор байдаг юм байна. Далайн далдуу модны зурагтай нимгэн даавуун өмд, дээгүүрээ майк, хуруутай сандалуудыг нэгэн жигд шахуу худалдан авцгаав. Шшш гаалиар гарахдаа л ингэж жигд хувцасласан байсан бол гэж бодогдох ч хүн байсан л байлгүй дээ. Хүмүүсийнх нь яриа удаан сонсуул чихэнд чийртэй, нилээн хашгирч ярьдаг аялгатай, сонссон хүн удаан сонсвол амархан ядарахаар байлаа.
Буцах замдаа замын хажуугаар байрлах хувь хүмүүсийн цайны газарт тахианы шөл будаатай авахад амт шим маш муутай, будаа нь жижигхэн, шөл нь цэхийсэн цагаан байлаа. Суунгуут л мөстэй аягатай ус өгөөд халбага савх өмнө нь тавьж үйлчилнэ. Сайнаа ах бүгдийг нь дааж байгаа мөн өлсөж байсан учраас амттай байна шүү гээд л идэцгээв. Хажууд нь шарсан хуурсан тахиа гахайны махан хоол байсан ч гэсэн цөөн хэд нь тэр хоолноос захиалж сайхан хооллоцгоов.
 Буудлын хажууханд нөгөө онгоцны буудалд таарсан залуутай таарахад, тэрээр  ээж, дүү, эхнэртэйгээ ойрхон амьдардагаа хэлж, эхнэрээ танилцууллаа. Эхнэр нь 10 жилийн 10 р ангийн хөөрхөн бондгор охин байв.Туслуулах зүйл байвал манай эхнэрт хэлээрэй Бангкок хотоор аялуулах унаа хөтөч хүсвэл хэлээрэй гээд их л эелдэгээр алга хавсран мэндчилж байлаа. Гэрийнхээ хажууханд байрлах буудлыг бидэнд зааж өгч хэрвээ тэр зааж өгсөн хүмүүс нь буудалд буусан тохиолдолд тэр буудлаас хувь хүртдэг бизнес хийдэг бололтой. Хажууханд байрлах жижигхэн багтаамж бүхий seven eleven дэлгүүрт орвол хамгийн түрүүнд ууттай мөс нүдэнд туслаа / 5-10, 20 кг аар савласан ууттай мөс/. Тэр мөсийг гадаа нэгэн хогийн машин шиг хэлбэртэй автомат машинаар үйлдвэрлэдэг юм байна. Томоо дөрвөлжин мөсийг тэр автомат руу оруулаад жижиг дөрвөлжин болгож уутлаад худалдаална. Мөс бол Тайланд улсын хүнсний гол хэрэглээ юм байна даа гэж өөрийн эрхгүй л бодогдлоо.
Үдэш болж жинхэнэ амьдрал одоо л эхэлж байгаа мэт гудамжны шөнийн гэрлүүд өдөр мэт гэрэлтүүлж, худалдаа наймаа, шоу үзүүлбэрүүд энд тэндгүй дуу хуур, шарсан хуурсан хоолны худалдаа гээд үнэхээр л амралтын газрын үнэр мэдрэмж ханхийж байлаа.
Гудмаар нь турьхан хөл гартай бүсгүйчүүд богино банзал шорт өмсөн гунхан алхалдана. Дуу чимээ нь өдрийн амгалан тайван байдлыг бодвол хамаагүй илүүтэй байх бөгөөд шөнийн амьдрал нь жуулчдын хувьд зугаатай байдаг нь илт харагдаж байлаа. Үзэж харах зүйл ихтэй гудмаар хөлхөлдөх хүмүүстэй зэрэгцэн монголын баг тамирчид томоохон талбайн зүг алхацгаалаа. Талбайн зүгээс амплаггед тоглолт бололтой их дуу чимээ гарч  байлаа. Ойр хавьцаа нь нөгөө хар том том нисдэг жоом, мэлхий, могой, гээд есөн шидийн амьтдыг модонд сүлбээд шарчихжээ. Яанаа юу вэ гээд залуус пүү паа болцгоож байхад, зарим нэг нь саваагүйтэж мэлхийний махнаас  нь идэж үзвэл махсаж яваа залууст таалагдлаа ./ккк тэрүүхэндээ өөртөө таарсан махтай юмаа мэлхий чинь/ Жоом авч идсэн нэг нь чихэрлэг юм байна гээд л шар шар хийтэл зажилна.
Талбайн эсрэг талд лам нар шоу үзэхээр морилон ирж сууцгаалаа. Сонин байгаа биз? Орчин үеийн түс тас хийсэн дуу чимээтэй тоглолтыг орхимж хаясан, үсээ мөлчийтөл хуссан ламхай банди нар бөөнөөрөө тухлан сууж үзнэ гэхээр. Монгол охидууд сахилгаггүйтэн ламхай нарын хажууд очин зогсож зургаа даруулах гэтэл ичээд улайгаад орхимжоороо ам хамраа дараад бөөн юм боллоо.
Ингээд маргааш өдөр нь хотын төв орж дэлгүүр хоршоогоор орохоор унаа тэргээ зохицуулаад бүгд амрахаар өрөө өрөө рүүгээ орсон боловч нэгд халуун, хоёрд нойр нь хүрэхгүй байсан учраас хажууханд байрлах жижигхэн баарны зүг явлаа. Дотор нь өндөр өндөр зөөгч бүсгүйчүүд нааш цааш хөлхөлдөнө. Караокетай болохоор нь дуу дуулах гэсэн боловч олигтой дуу байсангүй . Буудлаасаа Япон руу бэлгэнд өгөх гэж байсан монгол караокетай си ди г тоглуулж дуулцгаалаа. Гэрээсээ гараад 4 хонож байгаа ч дуу эхлэхтэй зэрэгцэн чангаар хүч түрэн дуулцгааж байгаагаас нь харахад л гэрээ, эх нутгаа санагалзсан байгаа нь  илт байлаа. Дэндүү дээ даанч дэндүү дээ ... гээд монгол дууг Тайландын нэгэн асарт хадаацгааж байгааг нь харахад бахархмаар огшмоор омогшмоор байлаа. Харин монгол гэдэг орныг Тайландчууд түй ч мэддэггүй юм байна лээ дээ. Харин 20 хонохдоо жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн дээ монгол залуус маань.
Ингээд нөгөө хөлхөлдөх охидуудыг ажин суух Төөгий ,Аагий, Хүлэгээ 3 Соёлоо орчуулагчийг дагуулаад үүдэнд нь суух том биетэй Америк шар залуу дээр очлоо. 3 залуу хүүхэн авахаар ярьж эхэллээ. Үнэ ханшаа тохиролцоод бүтэн шөнөөр авахаар болоод Хүлэгээ буудлын зүг өрөөгөө зохицуулах гэж явлаа.
Өрөөндөө ороод удаагүй байсан Соёлоог Аагий дуудан гаргаж ирээд хүүшээ нөгөө хүүхэн чинь эрэгтэй юм байна ш дээ /гомо/ буцаад нөгөө эзэн дээр нь очицгооё гэлээ. Ингээд удаан ярилцсаны эцэст мөнгөө арайхийж аваад хүүхнээ буцаалаа. Тайланд эрчүүдийн тэр хүүхэний дүрд хувилсан нь хэн ч хараад мэдэгдэхээргүй, дэндүү туяхан согоонууд байсан болохоор андуурсан нь аргаггүй ээ. Залуусын уур ч хүрэх шиг бас инээд ч хүрэх шиг 3 биенээ баахан шоолж аваад унтаж амарцгаахаар өрөөний зүг явцгаалаа.
Маргааш өглөө эрт хотын төв рүү явах замдаа Тайланд орны зам тээвэр, дэд бүтцийг гайхан шагшихаас өөр хэлэх үг алга байлаа. Маш сонин хийцтэй байшин барилгатай, цагдаагийн төв газар нь зааны хэлбэртэй байх жишээний түүнчлэн бурхан буддагийн сүм дугана ихтэй юм байна. Алтан шаргал оройтой шашны барилгууд өнгө чимнэ, түүний өмнө суниан мөргөх мөргөлчид жуулчдын сонирхлыг ихэд татаж байлаа.
Нэгэн том их дэлгүүрийн үүдэнд ирээд машинаа орой 8 цаг гэж ирээрэй гээд буцаалаа.
Дотогш орвол агааржуулалт сайтай, 1 давхарт нь хөл массаж, гоо сайхан, шивээсний үйлчилгээ, түргэн хоолны газрууд гэх мэт дан үйлчилгээний байгууллагууд байрлана. 2 давхараас дээш өргөн сонголт бүхий барааны тасгууд байрлах нь гайхалтай. Охидуудын шуналын оч гялс мялс хийж нүд хужирлахаар олны дунд орж явцгаалаа. Харин залуусын сонирхлыг шивээсний газар татаж байв.
Төрөл бүрийн каталог дээрээс хийлгэх шивээсээ сонгоод өнгөт болон хараар хийлгэхэд том жижгээсээ хамаараад дундаж нь 50 доллар орчим байлаа. Эрчүүд хөлийнхөө булчин дээр чонын шивээс, бүсгүйчүүд нь дал болон гарандаа хээн шивээс хийлгэлээ. Шивээс хийлгэж байхдаа өвдөлтөө намдаах гэж виски шимэн сууцгаана.
Дэлгүүрийн барааны хувьд сонголт арвинтай, үнэ ханшний хувьд боломжийн болохоор худалдаа наймаа сайн хийцгээлээ. Монголчууд угаасаа л аав ээж ах дүү гээд бүгдэнд нь бэлэг авдаг заншилтай хүмүүс юм чинь залуус маань бэлэг цуглуулсан л даа.
Эхний хэдэн хоног ч яахав иймэрхүү зугаатай, мөнгөө дэлгүүрийн бараанд үрсэн шиг л өнгөрлөө.7 хоногий дараа бүгдийнх нь түрийвч нимгэрч эхлэхэд гадуур хооллох хүмүүс багасаж дэлгүүрээс ойр зуурхан хүнсний зүйл худалдан авч өрөөндөө цайлах болцгоолоо. Анх ирээд танилцсан залуугийн гэр буудлын хажууханд байрлалтай, мөн тэднийх жижиг цайны газар ажиллуулдаг болохоор амархан танилцаж хоолныхоо цагийг тэнд өнгөрүүлж байлаа. Сүүлдээ авч явсан борц үхэр тахианы шөл /бульон/ бэлэн гоймонгоор нилээн хэдэн удаа хооллолцгоолоо . Малгай тавиад манайх гэдэг шиг шууд л өөрсдөө тогоо шанагатай зууралдаж борцтой гоймонтой шөл хийж идэн хөлсөө гаргацгаана. Нөгөө Тайланд охин залуугийн ээж 2 үзвэр үзэж байгаа юм шиг л хараад инээмсэглээд л суучихна. Тэдэнд ч гэсэн зугаатай сонирхолтой байгаа бололтой. Цайны газраас нь пиво, гоймонгоо авч байсан болохоор дуртай нь аргаггүй залуусын хоол хийхийг зөвшөөрч байлаа. Нэгэн өдөр Сайнаа ах Соёлоог дуудаад за ах нь мөнгөггүй боллоо доо монголоос мөнгө иртэл наад Тайланд охиноосоо мөнгө зээлэх үү гээд асуугаадах уу гэж байна. Соёлоо ч юу ч бодолгүй шууд л орчууллаа. Тэгсэн нөгөө охин маань энэ бугуйвч нөхрийн маань бэлэглэсэн эд байгаан. Үүнийг ломбарданд тавьж болно гэж байна. Тайланд орон чинь бас ломбардтай юм байна гэдгийг ингэж мэдсэн юм даа. Тайланд алт уран хийцтэй бөгөөд улаан шаргал өнгөтэй орц ихтэй байдаг юм байна.
Ичих булчирхайгаа ажилуулахаа түр зогсоосон залуус охины бугуйвчийг ломбарданд тавиад хоол авч идлээ. Монголоос маргааш нь гуйвуулгаар мөнгө ирсэн боловч Сайнаа ах охины мөнгийг буцааж өгсөнгүй, харин орой нь Тайландын алдарт секс шоуг үзэхээр болцгоолоо. Шоунд ороход хүн бүр 50 долларын такс төлж орно. Оронгуут өрөө дүүрэн тамхины утаа суунаглан, шалдан шахуу охид бүсгүйчүүд хөлхөлдөнө. Ихэнэх үзэгчид нь  булчинлаг том биетэй Америкчууд өвөр дээрээ дотуур хувцастай Тайланд бүсгүйчүүдийг суулган эрхэлж наадацгаана. Боксын ринг шиг засалттай тайзан дээр 2 нүцгэн бүсгүй гарч ирээд секс шоуны үзүүлбэрүүдийг үзүүлж эхэллээ. Тайландад ядуухан гэр бүлд охин хүүхэд төрвөл гэр бүлээ тэжээх янхан төрлөө хэмээн баярладаг гэж хүнээс сонсож байсан нь энд батлагдах шиг л болж байлаа. Турьхан уян налархай бүжих охидууд нь жуулчдын энгэрт наалдан пад шиг л наалдчихна. Эхний үзүүлбэр теннисний бөмбөгийг бэлэг эрхтэнээсээ үлээж өмнөө байгаа бүсгүйгийн гарт байгаа саванд оруулах, дараах нь шилтэй пепсиний төмөр бөглөөг онгойлгогчоор нээж байгаа мэт эрхтэнээрээ онгойлгох, удаах нь эрхтэнээсээ уртаас урт уяа гаргаал байхын гаргаал байхын, дахиад удаах нь эрхтэндээ цагаан самбарын үзгийг хавчуулж,самбараа доороо тавьж байгаад тайландад тавтай морилно уу гэж англиар цэвэрхэн бичлээ. Ингээд хамгийн сүүлд 2 хос рингэн дээр гарч ирэн камасутрагийн 108 байрлалын 30 аар нь хурьцал үйлдэж үзүүлсэн үзүүлбэрийг үзүүллээ. Энэ шоуг үзэж сонирхох гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг гэж бодохоор гайхалтай бас өөр хаана ч байхгүй шоу байлаа. Үзүүлбэр үзүүлж байгаа бүсгүйчүүдийг жоохон хүүхэд байхаас нь бэлддэг гэж зарлаж байв. Төөгий, Аагий, Хүлэгээ өөр бас залуус  эндээс хүүхэн авсан байлгүй дээ. Маргааш нь их л баяр хөөртэй маадгар байцгаасан. Дох той хүүхэн, Гомо 2ыг л авчихаагүй бол болж дээ . Юм үзэж нүд тайлсан гэдэгт итгэж байна. Харин жин ихтэй Сурмаа бүсгүй пүү паа заваан балайр юм үзүүлдэгийн гэж хүнгэнэтэл дуу алдан Сайнаа ахыг загнаж байлаа.
Хэд хоногийн дараа Сайнаа орчуулагч 2 онгоцны буудлын билетний кассан дээр очиж билетнийхээ хугацааг урагшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч ганц 2 хүн байсан бол яахуу гэсэн даан ч группээрээ ийм олуулаа болохоор сул суудал гаргах ямар ч боломж алга даа гэлээ. Ингээд бүтэлгүйтсэн залуус яг 20 хоногоо гүйцээхээр боллоо доо. Буцаж явахдаа замаараа жудогийн клубүүдээр орж өөрсдийгөө танилцуулаад танай клубтэй хамтарсан бэлтгэл хийсэн гэсэн бичиг хийж өгөхийг гуйж байлаа. Энэ бичиг нь буцаж хилээр ороход хэрэг болж магадгүй гэж бодсон байх л даа . Даан ч ийм бичиг хийж өгөх клуб нэг ч тааралдсангүй. Ингээд нэгэн спортын хувцасны дэлгүүрт орвол тэнд жудогийн цоо шинэ өмсгөл 80 доллар гэж байна. Буцахдаа ачаа тээш шалгавал үзүүлнэ гэсэн зорилготойгоор хуучин барааны дэлгүүрээс 30 доллараар суммочин бүсгүйн нөхөр /боксын тамирчин/ нэгийг худалдаж авлаа. Ингээд жудогийн баг тамирчид цорын ганц жудогийн өмсгөлтэй байх нь дээ. Аз сорьсон залуус байгаа биз?
Гэнэт нэг өдөр Сайнаа ах өөр буудал руу явцгаая гэсэн санал тавьсанаар бүгд буудлаасаа хотын төв рүү явцгаалаа. 4 таксинд хуваагдаж суусан залуус 2 адилхан мөртлөө ойрхон байрлах буудлын үүдэнд таксины жолооч нараас болж  хуваагдсанаар өдөржингөө бие биенээ хайцгаалаа . Азаар ойрхон, мөн гартаа очих буудлынхаа хаягтай чүдэнзний хайрцагтай болохоор арайхийж л бие биенээ олцгоолоо. Шинэ буусан буудлын үнэ нь хотын төвд мөртлөө өглөөний цайтайгаа хамт хоногийн 15 доллар байлаа /3 одтой/. Бүгд цугласаны дараа Сайнаа ах :
-За бүгдээрээ мөнгө багатай учраас тал хүний мөнгөөр орцгооно. Эхлээд 9 хүн нь өрөө аваад үлдсэн хамт орох хүнийхээ ачааг чирээд орчих. Бид нар араас чинь угаасаа энэ буудалд буусан хүн шиг орчихьё гэлээ. Нэг ёсондоо буудлыг хулхидах юм гэнээ.
Ингээд хуйвалдаан амжилттай болсоноор тэр өдрийн зугаалга дууслаа.
Маргааш нь ойр орчинтойгоо танилцахаар алхацгааж байтал Содоо /5 н шарын хүнд гар/, Зулаа /Эрдэнэтийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин бүсгүй/  2 бараг зэрэг шахуу үүшээ тэнд хараа стадион байна гэлээ.Бүгд гүүрээр гараад цаахан талд нь байрлах стадионы үүдэнд иртэл азийн орнуудын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн болж байхтай таарлаа. Дотогш ороход ямар ч үнэгүй юм байв.
Дотогш ороод Монгол тамирчидаа нүдээрээ гүйлгэн хайж эхэлтэл тэр доор монголын баг тамирчид дүрээрээ мөөн. Бөөн баяр хөөр болсон залуус хүрч очин мэндчилж, тэмцээний тухай асуувал эхнийхээ тойргоос хасагдсанаа хэлж урам хугалсан ч монгол залуустайгаа харийн халуун оронд таарсандаа хөөрч байлаа. Ямар учиртай хүмүүс яваа тухай жудогийн тамирчидаас асуухад хэн ч хариулсангүй харин Зулаа бид нар оюутнууд гэж худлаа хэллээ. Ямар Япон руу орох гээд чадаагүй тухайгаа хэлэлтэй биш дээ. Монгол хүн угийн л бардам зантай болохоор хүнд муугаа үзүүлэхийг бодоогүй байлгүй дээ. Ингээд залуус монгол тамирчидын буусан тансаг зочид буудалд ирж дотно танилцацгаалаа. Нөгөө хэд нь ч гэсэн оюутнууд юм бол Бангкок хотыг бидэнд газарчилаач гэлээ. Тэр буудлын нэг өвөрмөц үйлчилгээ нь тосон массаж юм байна. Биен дээгүүр нь нилэнхүйд нь тос асгаж байгаад нүцгэн охин биен дээгүүр нь гулсаж хийдэг массаж. Даралттай залууг дэгээдэх энэ массажний үнэ 100 доллараас эхэлнэ. /Уг үнэ нь биш л дээ нэмэлт үйлчилгээ ороод/
Маргааш нь жижиг микро автобус хөлслөн зоопарк, хотын төвийн цэвэрхэн захаар явцгаалаа. Нарийхан завинд суун бохир голоор зоопарк руу хүрэх замд зэрэгцэн ирэх завьнаас савх, дэвүүр, малгай, зааны сийлбэр гээд янз бүрийн гар хийцийн сувенеруудыг тайланд авгай үзүүлж залууст шахахыг оролдоно.
Зоопаркын хамгийн айлгаж цочирдуулсан үзүүлбэр нь аварга том могойг хүзүүн дээр нь тавихад хүв хүйтэн могой хүзүүний 2 талаас нь яах ийхийн зуургүй гэнэт хавчдаг хэсэг байлаа.
Энэ өдрийн аялалын төгсгөлд бүгд бие биедээ яажшуухан яваа тухайгаа үнэнээр нь ярьж өгч ганц 2 хүйтэн шар айраг залгилан алжаалаа тайлсан үнэхээр сайхан үдэш болж өнгөрлөө.
Дараагийн орой ягааны гудамжны захад ирэхэд зүрхэн дэнлүүнүүд өлгөгдсөн манай урт цагааны гудамжны уртаас 3 дахин урт, өргөн нь нэг дахин өргөн улаан гудам угтлаа. Гудамжны 2 тал тэр чигээрээ диско баар. Үүдний талбай дээр сандал ширээ зассан, баарны доторх зай өчүүхэн бага бүгд босоогоороо ширээнийхээ хажууд бүжиглэнэ. Ханан дээр нь плазм зурагт хадаастай тэнд гарч байгаа дисконы аяны клипийг үзэнгээ, уунгаа бүжиглэдэг гайхалтай сонин цэнгээний газар юмаа.
Монголынхоо ширээн теннисийн тамирчидтай тааралдсанаас хойш үдэш бүрийг стадионы гадаах усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлдэг боллоо. Аргаггүй ш дээ хийх юм байхгүй, буудлаас ойрхон мөн  мөнгө санхүү хомсхон болж байгаа залуус өөр хаашаа ч явах билээ дээ. Ямар буудалдаа хэвтээд байлтай биш. Усан оргилуурын өнгөт гэрлүүд, үдшийн намуухан аяз нь пиво, виски ууж байгаа залууст монгол дахь амьдралынхаа тухай ярилцахад таатай орчныг бүрдүүлж байв. Ихэнх нь найз залуу бүсгүйтэй, гэр бүлтэй гэх боловч Тайландад ирээд бүгд өөр өөрийн гэсэн түрхэн зуурын амрагуудтай болжээ. Тэд арлын Япон руу явах нь гол зорилго уу, энэ аялал сонирхол татахуйц уу гэдэгээ бараг л ялгаж салгахаа больцгоосон байв. Энэ аялалын дурсамжийг энэ насандаа л лав  мартахгүй биз ээ. Аргаггүй дээ дараалсан олон бүтэлгүйтэл, урьд хожид үзэж байгаагүй газар нутаг, амьдралын хэв маяг, шинэ хамт олон гээд цаашдын амьдралд нь сургамж болохуйц сонирхолтой аялал болж байгаа юм чинь.
Аялалын 20 хоног дуусахад хуруу дарам цөөн хоног үлдсэн байлаа.
7 хоног бүрийн ням гаригт залуусын буусан зочид буудлын үүдэнд тайбоксын ринг засаж сонирхсон хүн бүр  зодолддог түүнчлэн бооцоотой болохыг хажуугаар нь өнгөрч явсан Аагий мэдээд тэр тэмцээнд оролцохоор бүртгүүлчихлээ. Ингээд орой нь бүгдээрээ Аагийгаа дэмжихээр буудлын үүдэнд цугласан олны дунд Монголын далбааг өндөрт өргөсөөр цугларцгаав. Монгол-Тайланд ын тулаан хэмээн сүржин дуу шуутай зарласанаар тэмцээн эхэллээ. Чөрчийсөн Тайланд залуу гарч ирэхэд Аагий түүнийг эхнийхээ л цохилтоор газар дээр нь нам унагачихдаг юм байна. Ингэнэ чинээ төсөөлөөгүй залуус хөөрөн омогшил дүүрэн уухайлан хашгирлаа. Энэ үдшийн шоуны аваргаар Аагий маань шалгарсанаар бооцооны эзэн болж, 1үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэгчээр бусад залуус ч гэсэн ялсан баатрууд шиг буудлаар нэг маадгар алхацгаана. Хожсон мөнгөөрөө мэдээж дайллага хийлгүй яахав.
Энэ үдшийн шоунаас хойш буудлын ажилтанууд монгол залуусыг сайн таньдаг болж, эелдэгээр мэндчилэдэг боллоо, зарим нэг халтарууд хажуугаар өнгөрөхдөө хуруугаараа сайн гэж зангангаа хана налан жийрхсэн маягтай зөрөх нь инээдтэй. Энэ цаг үед орчуулагч Соёлоогийн төрсөн өдөр тохиосноор бүгд нэг өрөөнд цугларч тэмдэглэн өнгөрүүллээ.Тэнд ч бас монгол архи гарч л байлаа. Тэр үдэш ууж идэн халуурсан залуус нэмж уух мөнгөгүй болохоороо өрөөн дэх мини хөргөгчинд байсан бүх уух зүйлийг авч ууснаар буудлын мөнгөн дээр нэмэлт төлбөр бичигдэх тэр үед Сайнаа ах анх удаа айхтар цочмог уурлаж билээ.
Маргааш нь буудлын ресепшн дуудаж байна гэснээр Сайнаа ах доош буун хүрч очвол:
Танай хүмүүс буудлуудын өрөөний хаалга бүрд мэдрэгчтэй түлхүүр тааруулж ороод хоосон өрөөнүүдийн хөргөгчний шар айрагнуудыг уусан байна гээд бичлэг үзүүллээ.
Сайнаа ах бүгдийг нь цуглуулаад өө та нарт хэлсэн ш дээ, ядахдаа уусан шар айрагныхаа лааз, шилээ хаячихгүй дээ тэгсэн бол баригдахгүй байхгүй юу хэмээн арга барсан байртай хэлж байлаа.
Энэ бүгд Сайнаа ахаас улбаатай тэр л бүгдийг төлөх ёстой  гэж тэд дотроо бодоцгоож байлаа. Тэдний визэний мөнгөнөөс суутгагдах уу эсвэл ер нь цааш яах бол гэдэг тал дээр бодох сөхөөтэй хүн бараг байгаагүй бөгөөд хүн бүртэй жичэд нь уулзаж байгаа Сайнаа ахын ааш зан сайхнаараа хэвээрээ л байлаа.
Буцахад 1 хоног үлдэхэд дахиад л буудлаасаа гарлаа /бараг л хөөгдсөн дөө/. Ингээд ачаа тээшээ чирсээр өөр буудал хайж гудманд гарцгаав. Өмнөх буудлаас ойрхон 10 долларын өрөө байна гэхээр нь 4 өрөө аваад ортол даавуун хөшгөн хаалгатай машины граш байх нь тэр. Машин тавьдаг талбайн өөдөөс нь харсан хаалганд залуусын орох ёстой өрөө байлаа. Өрөөн дэх хана тааз  бүгд толь мөн томоо ор сандал, зурагт шүршүүр байна. Харин зурагтаар нь зогсоо чөлөөгүй орон орны порно гарч байлаа.
Мөнгөгүй болохоор 1 өрөөнд 4 үүлээ ороход буудлын ажилтангууд гайхан та нар ямар учиртай хүмүүс вэ? группэн секс хийх гэж байгаа юмуу ч гэж асууж үзлээ.Ингээд тэд Бангкокт ирсэнээсээ хойш 3 буудлын нүүр үзлээ.
Маргааш нь тэдний нисэх онгоц бүр орой 8 цагт нисэх байсан ч 12 цаг гэхэд буудлын өрөөний байх хугацаа дууссанаар онгоцны буудал руу явахаас өөр арга байсангүй ээ.
Онгоцны буудлын хоол маш үнэтэй мөн өдөржингөө онгоцны буудал дээр өнжих учраас онгоцны буудлаас гадагш гарч хажууханд нь байрлах гүүрэн доорх цайны газарт хоол идэнгээ шар айраг ууцгааж цаг нөхцөөж байв.
Онгоцны буудлын хүлээлгийн танхимын шалан дээр цав цагаан хувцастай хүмүүс унтах нь унтаж хөл үймээн ихтэй байлаа.
Охидууд ариун цэврийн өрөөнд ортол бөөн шалдан бүсгүйчүүд ачаа тээшээ задгайлан шалаар нэг хөглөрүүлээд нэг юм хайж байгаач юм шиг. Энэ үйлдлийг харсан охидууд мэл гайхаж цэл хөхрөв. Эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд яг ийм үйлдэл давтагдаж байна гэснээр учрыг лавлан асуухаар буцан орцгоолоо. Яагаад ингэх болсоныг асуутал Тайланд орон хар тамхийг дамжуулан өнгөрүүлдэг гол цэг болдог юм байна.
Санамсаргүй байж байгаад энгийн зорчигч хар тамхи зөөвөрлөгч хохирогч болохыг үгүйсгэхгүй, Хил гаалиар гарахын өмнө хар тамхийг хажуугаар нь өнгөрч байгаа хэнбугай нь ч цүнх саванд нь шургуулчихаж мэднэ. Энэ бол хорлож байгаа хэрэг бус харин чамайг намайг хар тамхийг тээвэрлэгч болгож байгаа юм гэж хэлж тайлбарлалаа.
Залуус ч гэсэн хамаг л юмаа онгичин үзвэл Содоогийн чемоданы хажуугийн жижиг карманаас ууттай эм гарч ирлээ. Энэ нь Зулаагийн тоглоом хийж албаар хийсэн ууттай эм  байсаныг мэдээд гэнэт Содоо айхтар уурсан, гичий минь чамайг монголд очихоор алнаа, чи дээр цэцэрлэгт хүрээлэнд зүлгэн дээр сууж байхад миний бэлтгэлийн өмдний карманаас 100 доллар хулгайлсан биз дээ . Тоглоом чинь шоглоом болноо гэж заналхийлэв.
Ингээд бүгд онгоцондоо суун арлын Япон орон руу нислэгээ үргэлжлүүлэв.
Арай ч дээ ийм аз нь харьсан байхдаа яахав дээ. Дахиад л нөгөө нуруундаа гараа үүрсэн өвгөн Японы ээлжинд таардагийм байна. Бүгдийнх нь дуу гарахаа больж, Сайнаа ах руу яахуу ? гэсэн царайгаар харцгааж байлаа. Орох гарах хуудсаа бөглөн зогсмогц тэднийг дуудан дахиад л нөгөө өрөөний дэргэд цуглууллаа.
Та нарыг оруулахгүй, уучлаарай гэж өвгөн дарга хэлээд өрөөндөө орчихлоо. Сайнаа ахын царай хувхай цайж, залуусын омогшлыг төрүүлэх үг хэллэг хэлж турхирч байлаа. Шинээр онгоц буух бүрийд монголынхоо далбааг гарган бүгд босон орилцгоож why immigration хэмээн бахиралдах нь үнэхээр өрөвдмөөр бас эмэгнэлтэй харагдаж байв.
 Шалганы цонхыг хуруугаараа цохиж эхэлтэл хөшгөө хаан, их л уурсангуй чимээгүй бай гэж хэлж байлаа.
Эцсийн аргаа хэрэглэхээс өөр аргаггүй болсон залуусын дотор харанхуйлж оруулахгүй бол яахуу? гэсэн үндсэн дээр юу хийж байгаагаа ч мэдэхгүй орилсоор эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Гэнэт цаанаас хамгаалалтын хуяг дуулга бамбай барьсан цэргийн хүчнийхэн хүрч ирлээ. Энэ үйлдэл монгол залуусын уур омогшилыг улам хөөргөж, бүр уурсаж байв.
Гаднаас онгоц буун зорчигчид орж ирэхэд монгол залуусын орилолдоон, хуяг дуулгатангуудын мөргөлдөөн зөрчилдөөн чангарч зорчигчид гайхшран харж байлаа.
Ийнхүү тэмцэл тэдний онгоц нисэх цаг болоход дуусч, тамирдаж ядарсан залуус чив чимээгүй сууцгаана. Сайнаа ахын ч дуу гарахгүй байгаа нь бүр илүү аймшигтай байв.
Тэдний пасспортуудыг хураан авч хуулбарлаад Солонгосын Инчёон буудал руу факсдаж байлаа.
Уг  нь Инчёоноор дамжин өнгөрөхдөө зарим нэгийнх нь ах дүү нь батлан даах солонгос хүн дагуулан ирсэнээр үлдэх төлөвлөгөөтэй байсан гэж дараа нь сонссон.
Ингээд Японоос хөөгдөн үдүүлсэн залуус дараагийн дамжин өнгөрөх Инчёоны буудал дээр иртэл онгоцны хоолойноос энэ хүмүүс байна уу гээд залуусын  пасспортны хуулбарыг барьсаар нэгэн солонгос бүсгүй угтлаа.
Бид байна аа гэж хэлтэл цаанаас нь өндөр, хар хослол өмссөн, чихэвчтэй бие хамгаалагч 10 залуу тэднийг хүрээлэн нэг эгнээнд орохыг сануулан урдаа туух янзтай явлаа. Хэрхэн ийм доромжлолыг тэвчихэв дээ. Сайнаа ах залуусыг уриалан бүгд тарж явцгаагаарай, даварчихсан гөлөгнүүд вэ, бид ямар хоригдол уу гэж амандаа хашгиралдан онгоцны дамжин өнгөрөх зааланд хамгаалалтын тусгай ажилтануудаар хүргүүллээ.
Ариун цэврийн өрөө асуусан Сурмаа эгчийг нэгэн залуу даган алхтал өө за за хамт орох уу гэж чанга чанга инээж байв. Англи хэл мэдэх үү хэмээн асуутал шууд л толгой сэгсрэх нь бүр ч дургүй хүргэмээр. Сайнаа ах хэдэн хараалын Солонгос үг мэддэг бололтой тэдэн рүү чөлөөтэй урсгаж байлаа. Юу ч болоогүй юм шиг инээвхийлэн гараа урдаа барин зогсох хар хувцастангуудын өндөр хамгаалалтан доор Бээжингийн зүг жолоо залцгаалаа.
Бээжинд ирэхэд мартын 8 болж байв. Сайнаа ах хэзээ ч бүгдийг нэг дор цуглуулж гол зорилгын тухай ярьж байгаагүй нь бүгд нэгдээд хэл ам гаргавал гэж бодсоных байх л даа. Хүн бүртэй тус тусад нь ярилцаж буцаад Япон явнаа зүгээр дээ гэсэн тайтгаруулах үгээр аргалж байсан учраас хэн ч хэл ам хийхгүй байв.
Ингээд мартын 8 ныг Бээжингийн буудлын өрөөнд тосож авсан Журамттай хамт тэмдэглэцгээн эхнээсээ өрөө өрөөндөө орж амрахаар орцгоолоо. Журамт, Сайнаа ах 2 мөнгөн дээрээ тохиролцоонд хүрэхгүй маргалдаж байсан ч халамцсан залуус нэг их ач холбогдол өгсөнгүй. Ингээд хэсэг хугацааны дараа бүгд өрөө өрөөндөө байж байтал охидуудын дуу алдан хашгирах уйлалдах чимээ буудлын коридорт гарахыг сонссон Төөгий өрөөнөөсөө гүйн гарч харвал өвөр монгол Журамт бас нэгэн хужаагийн хамт Сайнаа ахад гаргасан уур хилэнгээ монгол охидуудад маань гаргаж байлаа. Хаалгыг нь тогшоод онгойлгосон охидуудын нүүр рүү нударга буулган орилуулсан нь тэр байжээ.
Новшнуудыг
алнаа гээд Төөгий ганцаараа хужаа нарын зүг гүйхэд тэд амжиж цахилгаан шатанд суухаар гүйлээ. Араас нь нэхэн орсон Төөгий нилээн халамцаж согтсон байлаа. Төд удалгүй бүгд буудлын хүлээн авагч дээр цугларахад нүүрээ цохиулсан монгол охидууд, хамаг хувцас нүүр нь цусаар будагдсан Төөгий үүдний сандал дээр ухаангүй хэвтэж байгааг харлаа.

Аль хэдийн хятад цагдаа нар ирчихсэн Төөгийг зодсон 2 хужаа цагдаа нарынхаа ард нуугдан гөлөлзөж байв. Халамцсан монгол залуус зодуулсан Төөгий найзыгаа, нүүрээ хөх болгосон охидуудаа хараад ёстой л галзуурцгааж эхэллээ. Маш хурдан хөдөлгөөнөөр хүлээн авагчийн өмнөх тавцан дээр үсэрч гаран Журамтыг өгөхийг шаардан орилолдоно. Хурдан түргэн шийтгэхийг шаардаж, үүдний өрөөн дэх бүх зүйлийг бусниулж ийш тийш сандаачин бусниулж  байлаа.

Түргэний тэрэг ирэхэд Япон руу орж чадаагүйдээ бөөн бухимдалтай байгаа Сайнаа ах түргэний машины арын шилийг чулуугаар шидэн хагалчихав. Ингээд бөөн үймээн дунд Төөгийг суулгасан машинтай хамт орчуулагч Соёлоо өрөвдсөндөө айсандаа уйлан эмнэлэг рүү явлаа. Эмнэлэг дээр очоод хагалсан толгойгий нь оёж, тархины бичлэг хийлгэн зүгээр гэсэн оноштой гарч ирсэн Төөгийд дусал залгаж өгөв. Харин буудал дээр маргаашжингаа залуусыг өмнөх үдэш нь юу хийсэн болох тухай мэдүүлэгийг нэг нэгээр нь авч байцаан шалгаана.

Ингээд цахилгаан шатанд авсан бичлэгийг шүүж Журамтыг буруутан болохыг тогтоон арга хэмжээ авна гэснээр энэ хэрэг дууслаа. Хятад цагдаа нартай Орос хэлээр ойлголцож байв. Гэхдээ тэд арга хэмжээ аваагүй л байх гэж бодогдохоор байсан юм. Учир нь 2 хоногийн дараа нь Журамттай хамт Төөгийг зодсон хужаа нь буудал дээр явж байгаатай Зулаа таарсан билээ. Бүгдэнгийнх нь дотор харанхуйлан, хамт явсан нэг найзыгаа хүндээр зодуулж охидуудаа доромжлуулсан тэдэнд хийх хамгийн сүүлийн арга хэмжээ нь  Бээжин дэх элчин дээр очиж тухайн болсон үйл явдлыг ярьж өгөөд ямар нэгэн арга хэмжээ авахуулах, эрхээ хамгаалуулах санаа байсан юм. Ингээд бүгдээрээ хамтдаа харийн орон дахь нутгийн зүг алхацгаалаа. Үүдэнд нь иртэл консул Уламбаяр шал согтуу Монгол явах гэж байгаа гээд хамаг хувцас хунар нь задгайрсан байдалтай хүнээр түшүүлэн бараг ухаангүй шахам машинд сууж байлаа. Учраа хэлтэл хүлээж авах боломжгүй, учраа өөрсдөө ол гээд юун тэднийг сонсохтой манатай. Бүгдээрээ элчингийн цайны газар орж Болор архи авч ууцгаан, сайхан амттай цуйван авч идэцгээлээ. Үнэхээр нутгаа санацгаасан сэтгэлийн хөндүүрэл, бүтэлгүйтсэндээ харууссан залуусын нүдний гал цог буурчээ. Харийн нутаг бол харийн л байдагийг энэ богинохон хугацаанд тэд мэдэрч байлаа.

Буудалдаа буцаж ирэхэд буудлын ажилтан залуус монголчуудыг эндээс хурдан яваач гэсэн хүсэлт тавиад тэднийг Эрээн орох хүртэл зардлыг буудлаас гаргаж, автобус гарган өгч үйлчлэх болно гэж хэллээ.

Үгүй гэж татгалзах хэрэг ямар ч шалтгаан байхгүй тул зөвшөөрсөний үндсэн дээр Төөгийгөө эмнэлгээс аваад явцгаах боллоо. Төөгийгийн бие нь ч арай гайгүй болсон байлаа. Гэхдээ л нүүр нь хөх эрээн болсон Төөгийг гэрийнхэн нь хараад яана даа.

Эрээнд  ирсэн залуус буудал ч гэхэд  хэцүү хөгийн газар буудаллан зээлийн газраар явцгааж жимс, бага сага бэлэг сэлт цуглуулан Улаанбаатар явах билет авцгаалаа. Бээжинд байхдаа бараг мөнгөггүй болсон гээд Сайнаа ах эхнэрээсээ монголоос мөнгө гуйвуулуулж авах гээд банканд очиход 2 монгол охинтой таарч билээ. Тэд гэр рүүгээ 2000 доллар илгээж байлаа. Хятадаар гайхалтай ярьдаг бас тэднийг Сайнаа ах таньдаг ч юм шиг мэндлээд байхаар нь асуутал Бээжинд биеэ үнэлдэг янханууд гэж ярвайн байж хэлс.

мөн тэнд явсан залуусын ачаа тээшинд Японд хүлээж байсан ах дүүс найзуудад нь дамжуулан өгөөрэй гэсэн захиасны захиа, гутал, алт монетон эдлэлүүд, ноолууран цамц гээд үнэ цэнэтэй эдлэлүүд байсаныг тэд дураараа эдлэж хэрэглэж байлаа.

Ингээд Эрээнээс хагас зөөлөн вагонд сууцгаан Улаанбаатар хотын зүг хөдөлцгөөлөө.

Замдаа бас л ууцгаах нэг нь ууж, согтуурхан, худал ярьсан үгэндээ өөрсөдөө итгэчихсэн нэг медаль гаргаж ирэн наймаачид руу чичлэн та нар муусайныг ингэж явахад  монголын тамирчид бид эх орныхоо нэрийг олон улсад гаргачихаад ирлээ ч гэх шиг бөөн хэл ам шуугиан тарьж байлаа. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэж энэ юм болов уу?.  Наймаачин ах эгч нар ч гэсэн юу гэж дуугүй байхав тохирсон хариуг нь өгч маргаан улам даамжран вагоны цагдааг дуудах дээрээ хүрлээ. Сайнаа ах пасспортоо хураалгасанаар шоу дууслаа. Энэ үед 19 хүнтэй группын хүн бүрийн толгойд юу бодогдож байсан бол?

Залуусын царайнууд гөлийсөн байдалтай эх орныхоо зах руу дөхөх тусам хэрхэн аав ээжийнхээ асуултанд хариулах, буцаад ямар аргаар явах, мөнгөө буцааж авч чадах болов уу гээд... түмэн буман асуултуудыг толгойндоо эргэлдүүлсээр чив чимээгүй сууцгаана.

Энэ өдөр 3сарын 13 ны өдөр байлаа.

Буудал дээр ирэхэд Төөгийгийн найз охин, Сайнаа ахын бие хамгаалагч  бүдүүн нөхдүүд, Содоогийн яриад байсан н шарын хүнд гарууд, ер нь л цөөхөн хүн тэднийг угтжээ. Тэдний хэн нь ч гэр рүүгээ очих өдрийнхөө тухай хэлж зүрхлээгүй юм даа.

Улаанбаатар төмөр замын буудал дээр цөөхөн хүнээр тосуулсан залуус олон хоног хамт байсандаа ч юмуу аль эсвэл Сайнаа ахаас өөрсдийн цаашдын ирээдүйг асуух гэсэндээ ч юмуу ямартай ч шууд салцгаасангүй. Энэ байдлыг анзаарсан Сайнаа ах байдлыг хүндрүүлэхгүй, хэл ам гаргахгүй гэсэндээ төмөр замын шар байрнуудын нэгэнд амьдардаг Болдоо гэдэг залуугийн гэрт бүгдэнгийнхээ ачаа тээшийг оруулаад баранд орохоор уриаллаа. Хэн ч дургүйцсэнгүй, харин Сурмаа эгч нөхөртэйгээ Сайнаа ахтай холхон зогсон ярилцаж байгаад баяртай залуусаа дараа таарах биз дээ гээд явцгаалаа.  Нэг нэгээрээ Сайнаа ахтай сугадалцан шивнэлдэн ярилцах залуус архи, пиво захиалан аялалынхаа тухай мөн монголд цаашдаа юу хийх тухай, мөн хаагуур хаагуур байдаг талаараа ярилцацгаана. Бие биенийхээ утасны дугаарыг солилцон холбоо барихаар тохиролцон эхнээсээ явцгааж байлаа. Содоо ч Зулааг найзуу ддаа хулгайч охин хэмээн танилцуулж Эксел машинд суулгаад авч одлоо. Содоогийн найзуудын нэг нь банкны Цолмон гэгч залилангийн хүү байлаа. Жижигхэн биетэй том том ярьж бөлтөрсөн залуугийн яриа бүгдийг тэрүүхэндээ хөгжөөж байв.

Энэ өдрөөс хойш 7 хоног бүр аялалд явсан 20 залуугийн 10 гаруй нь уулзалддаг, наргидаг боллоо. Учир нь Сайнаа ах бүх хүмүүст удахгүй арга олоод буцаж явцгаах болно гэж хэлсэн явдал юм. Харин яаж ямар аргаар вэ гэдэг нь тодорхой бус байсан нь ийнхүү 7 хоног бүр Сайнаа ахыг алдчихгүй дагах залуусын шалтаг болж байлаа. Зарим нь 4000 доллараа буцааж авах тухай ам нээхэд та нар замын зардал, бусад хоол буудал гээд зардалд мөнгө чинь бараг л таарсан гэх яриаг гаргаж, хэрвээ чимээгүйхэн байвал дахиад дараагийн ээлжинд оруулахаа амлаж байлаа.

Төөгий найз охинтойгоо Сэлэнгэ аймгийн төвд хадмуудтайгаа түр зууртаа амьдарна гэдгийг мэдээд монголдоо ирээд хийсэн анхны аялалын цэгээр Сэлэнгэ аймагт ЭЭЖ МОДОНД очиж зам мөрөө даатгахаар боллоо. Таньдаг хүнийхээ микро машиныг хөлслөн 14 үүлээ Сэлэнгэ аймгийн зүг  аяны жолоо залахтай зэрэгцэн Эрдэнэтэд амьдардаг Аагийгийнхаар дайрч өнгөрнө гэдэгээ ч бас хэлээд амжлаа. Ийнхүү групп хэмээн нэрлэгдэх 20 хүний бүрэлдэхүүнтэй баг маань хүнийхээ тоог багасган 10 гаруй болж япон орныг зорьтлоо монголдоо бичил аялалыг хийх болж байна даа. Сэлэнгэ аймагт шөнийн 2 цагт залуусыг иртэл Төөгийгийн утас салгаастай болохоор байрнуудын гадна очиж Төөгий хэмээн орилцгоож байлаа. Цаг гаруй байрнуудын өмнө очиж дуудсаны эцэст Сайнаа ах зочид буудал олоод байрлацгаах санал тавьснаар шөнийн орилолдоон дууслаа.

Маргааш нь Төөгий найз охинтойгоо хамт ирж найзуудаа гуанзанд оруулан дайлж, захаар хамт яван ЭЭЖ МОДОНД өргөх зүйлээ бүрдүүлээд замдаа гарлаа.Зарим нэг нь Сэлэнгэ аймгийн утсан загаснаас худалдан авч байв. Зорьсон газраа хүрсэн залуус  бүгд дор бүрнээ сүсэглэн залбирцгааж байгаа нь илт байлаа.

Энэ өдрөөс хойш Сайнаа ахтай уулзалдах гэсэн хол ойроос ирж байгаа залуусыг байрлуулах зорилгоор 25р эмийн сангийн дэргэд   байр хөлслөхөөр боллоо.

Хөлсөлсөн байранд аргаа барсан яах учраа олохоо больсон, ямар нэгэн хий хоосон барьцгүй зүйлд итгэсэн залуус цугларан цагийг өнгөрүүлнэ. Нэг өдөр Сайнаа ах бүгдийг цуглуулаад Япон явах гоё арга оллоо. Энэ удаа найдвартай гарна гээд:

Хужаагаар дамжаад усан онгоцоор хил давбал гаалийнх нь шалгалт бараг байдаггүй юм байна. Удахгүй бүгдээрээ явцгаанаа гэлээ. Энэ үед Сайнаа ах дахин нэг Япон явах групп бүрдүүлж байсныг хэн ч тааварлаагүй байсийм.

Залуус дараагийн усан  онгоцоор аялах төлөвлөгөөгөө гарган мөрөөдөцгөөж байлаа.

Төв ганданд Сайнаа ахын найз хэмээх нэгэн өвөр монгол лам дээр очин өөрсдийнхөө тухай асуун, ном уншуулж дараагийн аян замын зам мөрөө засуулж байв. Их л барцадтай залуус юм байх даа гэж бодогдмоор  байсан шүү.

Хэд хоногоос Төв аймагт орших ЭЭЖ ХАДАНД очин мөргөцгөөж, бүх л гай барцадаа арилгуулж байгаа нь Сайнаа ахын хувьд цаг хожсон зүйл байлаа. Хэд хоногийн дараа нь өө нөгөө усан онгоцоор явах болохгүй нь дээ шувууны ханиад урд гарчихаж, харин өөр нэг арга оллоо гэсээр орж ирлээ. Бүгдээрээ урлагийн хувцас хөгжмийн зэмсэг бариад хилээр гарахад яг оруулна гэдэгийм бна. Бүгд л хаанаас хөгжим хувцас олж болох талаар ярилцацгаана. Зарим хүмүүс нь явахаа больлоо мөнгөө авья гэсэн нэгэнд нь Тайланд явсан зардал, буудал, хоол ундны мөнгийг чинь бодоод зөрүүгий чинь өгье. Эсвэл дахиад гарах гээд үзье гэсэн яриаг өрнүүлж байв. Гэхдээ зарим нэг нь аль хэдийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн байсныг Сайнаа ах өөрийнхөө шугамаар мэдчихээд шоудах үедээ агсам тавьж байлаа. Аагийгийн хувьд өрөнд орсон учраас юун дахин явах , тэр талаар бодолтгүй болсон байв. Харин Төөгий найз охинтойгоо хамт явахаар болж нэмж 4000 доллараа өглөө. 

Сайнаа ах эхнэр 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр Алтаа эгч маш сайхан ааш зантай, орсон гарсанд цай ундтай даруухан эгч байв. Сайнаа ахын хувьд ч гэсэн хүүхэн шуухантай орооцолдоод байхгүй нэгэн байлаа.

Мөнгийг бол харин өөрийгөө хамгаалах зэвсэг болгожээ.

Нэг өдөр эхнэр Алтаа нь Соёлоог Сайнаа ахынхаа утасны мөнгийг тушаагаад  өг гээд моби руу явууллаа. Моби дотор ороод утасных нь дугаарыг хэлбэл одоохон түр хүлээж байхгүй юу гээд ажилтан бүсгүй цааш ороод гарч ирсэнээ зааланд байсан 2 хүн рүү Соёлоог заан дохьлоо. Энгийн хувцастай 2 хүн Соёлоод дөхөн ирж энгэрээсээ үнэмлэхээ гарган үзүүлж хамт явахыг хүслээ. Соёлоо ичсэндээ нүүр хийх газаргүй болж 2 залууд сугадуулан гарлаа. Ингээд Цагдаагийн газарт таксигаар хүргэгдэн шууд л байцаалтанд орлоо. Хэрхэн Сайнаа ахыг таньдаг болсон? яагаад чамд заавал эхнэр нь утасны мөнгийг нь тушаагаад өг гэж хэлсэн? чи ямар холбоотой гээл маш олон зүйл асууж байлаа. Чи бол энэ Сайнаагийн хамсаатан зальлагч байна гэж гөрдөж ч үзлээ. Эхэндээ ичсэндээ айсандаа дуу нь гарахгүй байсан Соёлоо аяандаа тайвширч, би бас энэ хүмүүсийн адил хохирогч байна гээд уйллаа. Байцаагч нилээн ширүүлж байснаа гайгүй болж, 2уулаа энэ Сайнааг баривчилья. Чи тусла гэлээ. Гадаа гарч цагаан утаснаас Сайнаа ах руугаа залга, тэгээд уулзмаар байна,  дараагийн группт явахаар миний найз бүртгүүлмээр байна, бэлэн мөнгөтэйгээ байна гэж хэл гэлээ. Соёлоо ч утсаар ярихыг зөвшөөрөн залгавал Сайнаа ах шууд л анзаарч мэдсэнээр уулзах газраа будлиулан хэлэхийг Соёлоод зааж өгч байв. Шуудангийн өмнө оройн 6 цагт уулзья гэж тохиролцсоноо хэлснээр арайхийж  Соёлоог тавьж явууллаа. Байцаагдаж байхдаа Сайнаа ахын нэр дээр үүссэн хавтаст хэрэгт нилээн олон лхүний өргөдөл, бас хамтран залилагч хүүхнүүд байгааг Соёлоо олж мэдээд маш их айж байлаа. Мөн хил гаалиар гарч болохгүй, аль хэдийн сэжигтэнүүдийн тоонд Сайнаа ахын нэр бичигдсэнийг олж мэдлээ Гэхдээ Сайнаа ахтай зууралдаж байгаад ямар ч байсан Япон явах хэрэгтэй гэдэгийг л сайн ойлгож байв.

Дараагийн ээлжний шинэ хүмүүсийг цуглуулан ярилцаж байгаатай Мандухай зочид буудлын хажуугаар өнгөрч явсан Төөгий түүний найз охин 2 санаандгүй таарчихлаа. Сайнаа  ахаа сайн уу гэсээр гар барин мэндэлцгээж ярианд оролцлоо.Тэдний дунд өмнөх группын хүмүүсийн дунд яригдаж байсан шиг яриа өрнөж байсан ч нэг өөр зүйл нь нас тогтсон хүмүүс ихэнх нь байхыг анзаарав. Өмнөх залуус самарсан болохоор насан дээрээ анхаарсан бололтой. Ойролцоогоор 10 аад хүн байлаа. Мөн их сонин аргаар хил гарах гэж байгааг сонсоод бүр гайхлаа. Шинээр баг бүрдүүлээд, тэдний өгсөн мөнгөөр эхний ээлжний бүтэлгүйтсэн хүмүүсээс хэл ам гаргаад байгаа болон Японд очиход нэмж мөнгө өгөх боломжтой хүмүүсийг нь эхлээд дахин гаргах төлөвлөгөөтэй байгааг хэн ч тааварлахын аргаггүй байлаа.
Ингээд нилээн удаан ярилцсаны эцэст хуучин багийнхнаас 8 хүнийг шинээр бүртгүүлсэн хүмүүсээс 5 хүнийг ЛАМ болгон хувиргаж хилээр оруулахаар нууцаар ярилцлаа. Нууцаар гэдэг нь бусад залуус мэдвэл нэгт барьцана хоёрт гэвэл өөр санхүүгийн ямар ч боломж байхгүйд  учир нь байв. Ингээд шинэ аяндаа бэлдэж эхлэв. Хамгийн түрүүнд Вьетнамын элчинд пасспортуудаа өгч яаралтайгаар явах явахгүй нийт 30 аад хүний пассан дээр 3 сарын визэ /12 доллараар/ даруулж аваад хүмүүст тарааж өглөө. Манайхан визэ хараал гадаад гэсэн ойлголттой болохоор тэр сэтгэхүй дээр нь дахиад л өмнөх шигээ тоглож байгаа нь энэ. Жинхэнэ явах хүмүүстэй огт өөр аргаар харьцаж хэрхэн лам шиг хувцаслаж, хэрхэн хилээр ааш аяг гаргахыг зааж өгч байлаа. Эхлээд тэд Нарантуул захын хуучин бөс бараа зардаг лангуунаас улаан хүрэн өнгийн орхимжны даавуу, шинээр шар торгон даавууг цамц хийхээр, Гандан хийдийн дэлгүүрээс даавуун номын цүнх, модон тагш, эрх гээд лам хүний хэрэглэдэг жаал жуул эд хэрэглэлийг худалдаж авад хүн бүр таньдаг хүнээсээ 1-2 судар ном авч явахыг зөвлөлөө. Мөн эрчүүд нь үсээ хусуулж, бүсгүйчүүд нь мөлчийтөл нь үсээ самнах даалгаварыг бас авлаа.
Нарантуул дээр хослол хийж зардаг өмнөх группт явсан ахын гэрт нь цуглаж шар торгон даавуугаар өөрсдөө тааруулан цамцнуудыг эсгэж  оёж, үйлдвэрлэж эхлэв. Залуусын хувьд үнэхээр сэтгэл гаргаж бас хөгжилтэй цагийг өнгөрөөж байв. Энэ хугацаанд БОЛОР архи тэдний сайн нөхөр хэвээр байсаар байв. Сайнаа ах байнга л архи дарс, идэх юм авч өгнө.
Ихэнх залуус нь үлдэж байгаа ч өөрсдөө л чимээгүй гарч байвал гэсэн битүүхэн бодолтойгоор бусаддаа хэл чимээ өгсөнгүй.
Ингээд хувцас хэрэглэл, карманы мөнгө, билет бүгд бэлэн болсоноор Ламын дүрд хувилсан шинэ аянд мордоход бэлэн боллоо.
Билетний маршрут: Монгол/Буянт-Ухаа/  - Солонгос /Инчёон/ - Япон /Нарита/ - Вьетнам /Ханой / дахиад л дамжин өнгөрөх хуулийг ашиглахаар болж байна.Мөн билетийг нөгөө л таньдаг хүнээрээ хахууль өгч бичүүлсэн бололтой. Харин хамгийн гол асуудал нь Сайнаа ах өөрөө явахгүйд байлаа. Учир нь Монголын хил дээр гарахыг нь хориглосон байгаа. Нэг үгээр хэлбэл баривчилна аа гэсэн утгатай.
Үнэхээр л галзуу барын аманд гараа хийчихээд авах уу байх уу гэдэг залуу сайхан насан дээрээ байгаа залуус юм даа.
Миатын буудал дээр явах 13 хүн тэднийг гаргаж өгөх гэж байгаа хүмүүс цугларсан байлаа. Энд Сайнаа ах харагдаж болохгүй учраас утсаар холбогдож зааварчилгаа өгч байв. Тэгсэн манай шалганыхан та нар Солонгосоос л буцна доо гэдгийм байна. 

Шалганыхны өгч байгаа зөвлөгөөгөөр та нар тийз бичүүлсэн газраараа Инчёоны дамжин өнгөрөх зааланд байрлах зочид буудалд бууна гэсэн захиалга өгчих тэгвэл бид нар та нарыг хилээр гаргья гэлээ. Азаар ямар шалтгаантайг мэдэхгүй ч 11 д нисэх байсан онгоц 13,30 хүртэл хойшлогдсон тэднийг цаанаасаа харж үзэж байгаа мэт.
Бүгд Сайнаа ах руу залган гаалийнхны хэлснийг дамжуултал за за ойлголоо, билет бичсэн газрыг л буруутгаж байгаа юм байна. Та нар хурдан 50 доллар цуглуулаад гадаа хүлээж байгаа манай дүүд өгөөд явуулаадах. Би энд тийз бичдэг залуутай уулзаад хурдан захиалга өгөөд мөнгий нь шилжүүлчихье гэлээ. Нөгөө байнга залуусын өмнөөс мөнгө төлдөг байсан Сайнаа ах энэ удаад ямар ч мөнгө төлсөнгүй. Хилээр л гарч байвал Японд хүрчих юм шиг санасан залуус хурдан түргэн мөнгө цуглуулцгаалаа. Ингээд факсаар захиалгыг хүлээж авлаа гэсэн бичгийг Сайнаа ах аваад залууст дамжуулж өгсөнөөр арайхийж л эхнийхээ давааг буюу Монголынхоо хилээр гарах эрхээ даруулцгаалаа.
Энэ үед бүгд энгийн хувцастай, ачаа тээш гэж бас л нилээн л юм байлаа.
Хэрвээ Японд хүрээд шалгуулах дээрээ тулбал ачаа дотроос юу гарахыг хэн ч таашгүй. Гэхдээ залуус ачаагаа Япончуудад харуулахгүй, замдаа ачаа тээшээ гар дээрээ авахгүй гэсэндээ шууд Вьетнам руу илгээжээ. Ламхай нарт 2,3 цүнх ачаа байвал итгэх үү? Мэдээж үгүй.
Ингээд нислэг амжилттай үргэлжилж Инчёоны онгоцны буудалд газардлаа. Шууд зочид буудалдаа бууцгаан, Сайнаа ах руу залган байгаа байдлаа хэлтэл: Одоо та нар лам хувцасаа өмсөөд дамжин өнгөрөхийн заалан дотор бид байгаа гэдэгээ мэдэгдэхүйцээр алхал, дэлгүүр хоршоогий нь явж үзэцгээ. Учир нь маргааш нисэхэд та нарыг хаанаас гэнэт гараад ирсэн лам нар гэж гайхах ёсгүй шүү гэлээ. Халзан толгойлсон эрэгтэйчүүд, хойш нь үсээ мөлчийтөл самнасан бүсгүйчүүдэд өөрсдийн оёсон шар торгон цамц улаан хүрэн орхимж зохиж байна гэж ванлий. Гартаа эсвэл энгэртээ эрхээ зүүн, намс намс алхалсаар үнэхээр сүртэй харагдаж байлаа. Зорчигчид гайхсан сониучархсан харцаар эргэн харцгааж, маш хүндлэнгүй мэндэлцгээж байгаа нь залуусыг өөрсөдөдөө улам итгэлтэй байхад нь дөхөм болж байлаа.

Оройжингоо заалаар алхалсан 13 залуус маргааш өглөө нь ламын иж бүрэн хувцаслалтаар буудлаас гаран Япон явах хаалганы зүг алхацгаалаа.  

Солонгосын гаалиар ямар ч саадгүйгээр тийзээ үзүүлэн онгоцондоо сууцгаав. Онгоцон дотор гарах орох хуудсаа /деклераци/ бөглөн жин тан болгоод хоолоо захиалан удахгүй буудаллах Японы Нарита буудлыг тэнгэрээс цонхоор доош харж суув.

Онгоц газардлаа.

Гарах хаалган дээр ирээд 2 эгнээ болон хуваагдан дөнгөж зогстол харваас лам хувцастай болохоор цонхны цаана байгаа даргын нүдэнд туссан бололтой гараад ирлээ. Дөхөж ирээд алга хавсран мөргөж уучлаарай та нар группээр явж байгаа юу. Хэрвэ э тийм бол наашаа ирэхгүй юу гэж эелдэгээр хэлээд бүгдийг зогсож байсан эгнээнээс нь гаргаад дагуулан өрөөнийхөө зүг явлаа. Бүгдэнгийнх нь пасспортуудыг хурааж аваад шууд л 3 хоногийн дамжин өнгөрөх визэ дарж өглөө дөө. УРА УРА УРА гэж хашгирмаар байсан боловч даан ч эгэл даруухан бурханы лам нар шүү дээ. Ийм амархан байсан юм гэж үү гэмээр маш түргэн хугацаанд болж өнгөрлөө. Нэгэн бүсгүй хөөрч баярласандаа ламынхаа даавуун уутан цүнхнээс мөнгөн аяга гарган ирж даргад нь өгөх гэтэл үү болохгүй нтр гээд хойшоо ухраад бөөн юм боллоо. Манайхан хаана ч байсан авилгал өгөхдөө гарамгай хүмүүс юм даа. Хэзээ ч засрахгүй, харин Япончууд ийм олны нүдний өмнө юу гэж хахууль авах билээ дээ.

Ингээд бүгд гартаа пасспортуудаа барьсаар доош заал руу бууцгаав. Нэг мэдэхэд л бүгд хэл чимээгүй тал тийшээ салан одоод Төөгий найз охинтойгоо Хүлэгээ 3 үлджээ. Тэднийг Сайнаа ахын өмнөх группэд орж ирсэн Жудо Золоо гэдэг ах тосох ёстой боловч алга л байлаа. Гурван залуугийн ам нь цангаад хэрхэх учраа олохгүй зогсож байтал хажууханд нь ундааны автоматаас задгай мөнгө хийгээд ундаа авч байгааг анзаарчээ. Мөнгөө задлуулаад ундааны автоматаар үйлчлүүлсэн /хомбайка/ нь гадаад ертөнцтэй танилцаж буй анхны алхам байлаа. Амжилттай орсоноо Сайнаа ахад утсаар хэлэхээр таксфоны хажууд ирэн залгатал мэдсээн та 3 харин ямар удаан мэдээлж байнаа гээд тас тас инээж байна. Сайнаа ахын нар гарч байгаа байх даа хөөрхий, ямар их санаа зовсон бол?

үргэжлэл бий /бага багаар нэмэгдэж байгаа тул та бүхэн орж уншиж байгаарай/ БАЯРЛАЛАА

Бичсэн: Ирмүүн | цаг: 03:34 PM | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ёооё, бөөн адал явдал , үргэлжлэлийг уншнаа
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 11:43 PM, 2012-8-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant