Сайн уу, би өнөөдөр
Сайн уу, би өнөөдөр анх удаа энэ сайт руу орж уншиж байна. Та бүгдийн л адил дотроо байдаг нэгэн зүйлийхээ тухай бичмээр санагдаад. Би одоо англид байдаг л даа энд сурдаг.Тэр хүүхэн итгээгүй л дээ намайг янз янзаар доромжилж бас хүүхэдтэй нөхөртөө хаягдсан хүүхэн биз ээ гэж хэлсэн кккк миний инээд хүрж байсан дуугай л өнгөрсөн. Тэрнээс хойш тэр хүнтэй уулзахаа больсоон их удаан хичээлээ сэтгэл минь тэр хүнийг үгүйлж байсан. Тэгтэл өөрөө ярьж чамтай л сууна амьдрана сална тэр хүнээс гэсээр байгаад дахиад нийлсэн. Дахиад л орой болгон бид 2 цагийг өнгөрүүлсээр тэгтэл нэг өдөр нөгөө хүүхэн нь жирэмсэн гэж хүнээс сонсоод би шоконд орсоон үнэхээр их 5- 6 сартай болчихсон байхад нь надтай зууралдсаар л байсан байлээ. Эхнэр нь тэгэхэд хүйтэнд ажилаа тараад жирэмсэн такси барьх гээд зогсдог байсан байгаан юмаа. Би тэр хүүхний өмнө их буруутай тэрэнд худлаа хэлж байсан нөхрийн хуваалцалдаж байсан. Тэр үед надад тэр Б бид 2 хүүхэдтэй болох гээд хүртэл үзэж байсан хүүхэдтэй болохгүй эмнэлэг явж байсан тухайгаа ярьж байсан, надтай явж байхдаа тэр хүүхэнтэйгээ унтах нь цөөрөөд тэр 2 бараг сард нэг унтахдаа хүүхэдтэй болсон байсан юм байналээ. Тэр хүүхэнд би битгий энэ хүний хүүхдийн гаргаач гэж хэлмээр л байсан. Одоо ийм байгаа хүн цаашдаа яах нь ойлгомжтой санагдаад тэр хүүхнийг өрөвдөж байсан. Даанч би тэр хүүхний өмнө хийсэн зүйлээсээ ичээд үнэнийг хэлж чадаагүй бас өрөвдөөд… Би их муухай зүйл хийж байсан л даа хааяа бодхоор өөрийгөө үзэн яддаг. Тэр залууд их итгэдэг байсаан. Бүүр тэрэнтэй амьдрана л гэж боддог байсан . Ингээд бодхоор хүн гэж хийхдээ биш хийсэн хойноо л харамсах юмдаа.
Одоо гэхдээ сураг дуулахад тэр 2 хүүтэй болсон гэсэн сайхан амьдарж л байвал би баяртай байнаа одоо. Хүний нууц амраг байх аймшигтай түгшүүртэй халуун бас амттай байдаг юм байна лээ гэхдээ л та нартаа хэлэхэд дэмий юм дэмий л байдаг юм байна лээ шүү.