2012-08-18
Үүлэн Солонго

Үнэндээ...
Үүлэнд солонго дурлачихжээ...
Үгс бүхэн нь үнэн байхаар
Үнэнч хайрыг түүнд амлажээ...
Ганцаардлын хэлтэрхийгээс зугтан байхдаа
Гарцаагүй түүнд хайрлагадахыг хүсчээ...
Гандашгүй сэтгэлийн илэрхийлэл болгон
Ганган өнгөнүүдийг гайхуулан татжээ...
Гэтэл..
Ганцхан өнгийн уйтгарт үүл...
Гарцаагүй түүнд гоморхон уйлжээ
Сэвтээгүй сэтгэлийнх нь ариухан нулимс...
Сэртхийн гэнэт асгаран шаагижээ
Харагдах төрхөндөө харууссан тэрээр...
Хагацлын замыг эрхгүй сонгожээ
Харин...
Хайртынхаа алхамыг анзаарсан солонго
Хамаг сэтгэлээ зориулахыг хүсчээ...
Гашуун нулимсаных нь гуньганд автахдаа
Гэнэхэн хайраа мэдрүүлэхээр шийджээ...
Тэгээд тэр нарнаас гуйжээ
Тэнгэрээр гэрэлтэн илчээ үлдээхийг...
Тэртээд яаж солонгорч чадахаа
Тэнэгхэн түүндээ харуулахыг зорьжээ...
Үнэхээр...

Үүлнээс солонго татжээ...



Бичсэн: Ирмүүн | цаг: 02:40 | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


yahav dee
Бичсэн: Tiger цаг: 00:00, 2016-03-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)