Энэхэн мөчид эр бие чинь хаана явааг би мэдэхгүй ээ
Эгэл төрхийг чинь дотроо олон зуун удаа төсөөлсөн ч
Зүрхэнд тусдаг тольны хэлтэрхий
Сэтгэлд ер гийхгүй юм даа
Магад би гэргий чинь болоод
Мартагдахын аргаггүй хайраар халамжилна
Маргааш гээд л залхуурдаг байсанаа
Маргаангүй дор нь хийчихдэг болно
Эмжиж зүүсэн цэцгэн даруулгаа
Эгэлхэн гоёсон гэзэгнээсээ авчихаад
Одоо би чинь чинийх гээд
Инээмсэглэн өөрийгөө зориулах байхдаа
Олоон залуусын нүдийг хужирлах гээд
Онцолж өмсдөг богинохон даашинзаа
Огт зохидоггүйг нь тэгэхэд л мэдээд
Тоомжиргүй цааш нь далд хийх байхдаа
Загвар хөөсөн баярхуу амьдралаа
Завсарлаж дуусдаггүй шоу цэнгээнээ
Задгай ертөнцийн аальгүй бүсгүйг
Зад хөөгөөд явуулах байхдаа
Магад би үрийн чинь ээж болоод
Өсөж өндийх бяцхан үргэлжлэлдээ
Өвөрмөц сайхан ертөнцийг бэлэглэх гээд
Элээсэн оймсоо нөхөх байхдаа
Огтхон ч хиргүй болтол нь цэвэрлэхдээ
Халаасандаа мөнгөггүй
Хачин ганган энэ л мөчөө
Гэнэтхэн санаад л инээмсэглэх байхдаа
Ирээдүйд танилцах нөхөр чамдаа
Эртхэн захиж одоо л хэлэхэд
Өөртэй минь учрах мөчөөс өмнө
Дарвиж сайн цэнгээд аваарай
Чамд итгэсэн өдрөөс л эхлээд
Чамгүй зүйлийг чи суралцана
Өөрийг минь хайрлах, үүрдийн сэтгэлийг
Үнэнчээр би түших болно...Амлая...
shuleg mash ih taalagdlaa.