2012-08-17
1980 - аад он БИДНИЙ ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖТАЙ ҮЛДСЭН


Бид 80-аад онд төрсөн, Бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цехийн 100 гын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид. Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аяалж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарж, Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд! ♥ /80-д оны үеийнхэнд зориулав

By Bluefox

Бичсэн: Ирмүүн | цаг: 22:56 | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Утасгүй ч биесээ сэтгэлийнхээ дуудлагаар олдог. Нэтгүй байсан ч гараараа захиа бичиж илгээдэг байсан...
тиймээ бид нэг үеийнхэн... дутуу, хүтүүтэй ч сэтгэл дундраагүй он жилүүд минь... баяртай....
урсаж дээ цаг хугацаа..
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 10:24, 2012-08-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)